Өчигдөр Иордан голын баруун эрэгт лалын радикал бүлгийн идэвхтнийг саатуулах үеэр израилийн цэрэгтэй мөргөлдсний улмаас олон арван палестин хүн шархдав. Орон нутгийн «Маан» мэдээллийн агентлагийн уламжласнаар 30 хүнийг эрзээн сумаар шархдуулж, бас 100 хүн нулимс асгаруулах хийд нэрвэгджээ. Женин хот орчмын Таммун тосгоны оршин суугчид хүнсний ногооны худалдагчийн янзаар ирж, «Лалын жихад» хөдөлгөөний гишүүнийг баривчлахыг оролдсон израилийн тусгай хэсэг цэргийг илчлэсний дараа тосгон эмх замбараагүй байдалд оров. Израилийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар гурван цэрэг хөнгөн шархдав. Израилийн батлан хамгаалах армийн хэвлэлийн алба мөн мэдээллийг тайлбарлаагүй байна.