Норвегийн шатарч Магнус Карлсен оросын Гарри Каспаровын аврага амжилтыг эвдэв. Олон улсын шатрын холбооны рейтингээр шатрын их мастер 2861 оноотой итгэлтэй тэргүүлсээр байна. 1999 онд Каспаров 2851 оноотой тэргүүлж, арага амжилт тогтоосон билээ. Оросын 2810 оноотой Владимир Крамник одоо хоёрт, Арменийн 2802 оноотой Левон Аронян гуравт орж байна Оросын шатарч Сергей Карякин дэлхийн хүчит 10 шатарчны дотор 6-р байр эзлэжээ.