Оросын бүх флот - Хойд, Балтын, Хар тэнгисийн, Номхон далайн флотуудын сургууль 1-р сарын сүүлээр Газрын Дундад тэнгис ба Хар тэнгист явагдах тухай өнөөдөр ОХУ-ын БХЯ-ны хэвлэл мэдээллийн албаны удирдах газраас мэдээллээ. Сүүлийн хэдэн арван жилд анх удаа явагдах ийн өргөн цар хүрээтэй цэргийн сургуулийн зорилго удирдлагыг боловсронгүй болгох болон ОХУ-ын хилийн чанадад тэнгисийн алсын бүст флотуудын харилцан ажиллагааг сургуулилахад оршино. Тухайлбал тэнгисийн явган цэргийн ба Агаарын десантын цэргийн анги салбарыг Хойд Кавказын эрэг хавиас десантын хөлөг онгоцуудад шилжүүлэн буулгах сургууль хийнэ. Эдүгээ хэсэг хөлөг онгоц сургууль явуулах район руу зүглэв.