2013 онд Энэтхэгийн аялал жуулчлалын яам гадаадын жуулчдад мэдээлэл олгох, тусламж үзүүлэх утасны өдөр шөнөгүй ажиллах шугамыг нээх юм. Лавлах шугам хинди, англи болон өөр хэдэн хэлээр мэдээлэл олгож, тусламж үзүүлнэ. Энэтхэгийн аялал жуулчлалын операторчдын холбооноос ийн шугамыг байгуулахыг санаачлав. 12-р сарын 16-нд делийн автобусанд 23 настай оюутан бүсгүйг хэдэн этгээд хүчирхийлсэн эмгэнэлт хэрэг явдлаас хойш Энэтхэг улсын дүр төрх доройтсныг тус холбоо мэдэгдэв. Жуулчдад туслах утасны шугамыг байгуулснаар Энэтхэгийн дүр төрх сайжрана гэж холбооны ажилтнууд үзэж байна.