«Зүүн Сибирь-Номхон далай» нефтийн хоолойн салаа хоолойгоор оросын 30 сая тонн нефтийг Хятад улсад хоёр жилийн дотор нийлүүлсэн тухай хятадын «Петрочайна» компанийн салбарын төлөөлөгч У Жэньнин мэдэгдэв. Нефтийн хоолой «энергийн салбарт хоёр талын хамтын ажиллагааны нэн чухал хэсэг болсон» гэж тэрээр онцлов. 20 жилийн хугацаатай хоёр талын хэлэлцээрт заасан ёсоор энэ хоолойгоор жил дутам 15 сая тонн түүхий нефть Хятад улсад дамжуулах ёстой. 2011 оны 1-р сарын 1-нээс нефть нийлүүлж эхлэсэн юм.