Үндэсний яриа хэлцээнд оролцож байгаа Египетийн улс төрийн намууд ба олон нийтийн байгууллагууд парламентын доод танхим-төлөөлөгчдийн танхимын сонгуулийн тухай хуульд оруулах засваруудыг батласан тухай өчигдөр ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөгч Ясир Али мэдээллээ. Эмэгтэйчүүдийг намын нэрсийн жагсаалтад оруулах нь зарчмын хувьд шинэ заалт болсон . Түүнээс гадна нэгэн нэр дэвшэгч намын нэрсийн жагсаалтаар ба биеэ дааж парламентын суудлын төлөө өрслөдөхийг хориглов. Нам, олон нийтийн байгууллагууд болон биеэ даасан нэр дэвшэгчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид сонгуулийн анхан шатны комиссын тэргүүний батласан санал хураалтын үр дүнг шаардах эрхтэй боллоо. Төлөөлөгчдийн танхим урьдын адил 498 депутаттэй байх болно. Египетийн улс төрийн нэр хүндтэй хүчний нэг Улс үндэстнээ аврах фронт үндэсний яриа хэлцээнд оролцохоос татгалзав.