АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхим санхүүгийн дампууралаас сэрэмжилж мэдэх хуулийн төслийг сайшаав. Энэ баримт бичгийн дагуу америкийн чинээлэг баян хүмүүсийн олз ашгийн татварыг нэмэгдүүлж, өөр олонхи татварыг багасгана. Түүнчлэн хуулийн төсөл төрийн зарлагыг багасгах арга хэмжээнүүд агуулжээ. Урьд конгрессын доод танхимын дийлэнх олонхи бүгд найрамдахчууд хуулийн төслийг шүүмжилж байсан. Иймээс баримт бичгийг гүйцээж боловсруулахаар сенатэд шилжүүлж болзошгүй хэмээн үзсэн билээ.. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама хуульд ойрын үед гарын үсэг зурна. Энэ нь зөв баримт бичиг гэж тэрээр хэлээд түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Өчигдөр АНУ-д татварын хөнгөлөлт ажиллах хугацаа дуусч, төрийн зарлагыг нийт 600 тэрбум доллароор хорогдуулах арга хэмжээ авах цаг болж, санхүүгийн ноцтой аюул тулгарав. Мягмар гариг амралтын өдөр байсан учраас татвар төлөөлөгчдийн хохиролыг аль болохоор багасгахын тулд шинэ хуулийг түргэн батлах хэрэгтэй.