2013 он оюуны ажилтай хүмүүст амжилттай болно. Тэргүүлэх зурхайчид «Оросын дуу хоолой» радиод зориулан таамаглал зохиов.

Энэ он аз туршилгүй, юм бүхнийг нарийн нямбай тооцоолдог хүмүүст амжилттай болно. Зурхайчид хувийн эд хөрөнгөндөө ариг гамтай хандаж, зарлагаа багасгахыг зөвлөж байна. Могой мөнгө хөрөнгөө үрэн таран хийгчдэд дургүй байдаг. 2013 он гэрлэх, бат харилцаатай байхыг хүсэгчдэд тохиромжтой.

 Жинлуур, хумх, ихэрийн ордны хүмүүсийн бараг бүх асуудал шийдвэрлэгдэнэ. Бүх салбарт амжилт гаргана гэж зурхайч Алёна Адлер хэлээд: «Энэ онд жинлүүрийн ордныхны ажил үйлс өө сэвгүй жигд явагдана. Өнгөрсөн онд хичээнгүйлэн ажилласан бол энэ онд үр дүнг нь амсах юм. Ихэрийн ордныхон амжилт гаргана. Тэд нэлээд их хэмжээний мөнгөтэй болон ашиг тустай танилтай болно. Хумхын ордныхон бүтээлч ажлаа ахиулна. Зохион байгуулах, тэргүүлэх чадвар нь санал санаачилгаа амжилттай хэрэгжүүлэхэд туслана» гэв.

Энэ 2013 онд хилэнц, загас ордныхны амьдралд өөрчлөлт гарна. Аж амьдралаа үндсээр нь өөрчлөх боломж байна гэж зурхайч Виктор Истомин хэлээд: «Хилэнц ордныхны ажил буюу харилцаанд өөрчлөлт гарна. Оны эхээр хумхын  ордныхон гэр ахуйн ажил ихтэй байх болно. Тэд хүнд суртлын саад бэрхшээлийг амжилттай давах юм. Загас ордныхон ажилдаа найз, түншүүддээ тулгуурлвал зохино. Оны 2 дахь хагаст үл хөдлөх хөрөнгө худалдан авч эсвэл өөр газарт нууж шилжинэ» гэв.

Могой жил хонь, охин, үхрийн ордны хүмүүст нааштай болно гэж Алёна Адлер хэлээд: «2013 онд үхрийн ордны хүмүүсийн хувийн амьдралд өөрчлөлт гарна. Тэд 4-5-р сард аж амьдралаа сайн тийш өөрчлөх боломжтой болно. Охины ордныхонд харилцаа 2-р зэргийн асуудал болно. Аж байдал, нийгмийн байдлаа сайжруулж мэднэ. Энэ онд хонины ордныхон амьдралдаа илүү хариуцлагатай хандах юм. Боловсрол, барилга, бизнесийн хүрээнд ажиллагсад аз дайрна» гэв.

Бар, нум, хонины ордныхон шинэ танил, шинэ боломжтой болно. Амжилт гаргахын тулд тэд шийдвэртэй шаргуу ажиллах ёстой гэж зурхайч Тамара Юдина хэлээд: «2013 он бар жилтнүүдэд амжилттай болно. Тэд нэр цуутай, нэр хүндтэй болох боломжтой байна. Хүмүүст нөлөөлөх чадвар нь нэмэгдэнэ. Албан тушаал ахих нөхцөл бүрэлдэнэ. Хонины ордныхон урьдчилан харахын аргагүй үйл явдалд бэлэн байх ёстой. Нумын ордныхонд гэнэтийн үйл явдал тулгарч мэднэ. Тэд санамсаргүй бэлэг хүртэж, ашиг олно» гэлээ

Ер нь могой жил тайван жил болох  бөгөөд дэлхий эдийн засаг хямралаас гарч эхлэнэ.