Адены буланд далайн дээрэмчдийн эсрэг ажиллагаа явуулж байгаа Номхон далайн флотын «Маршал Шапошников» шумбагч хөлгийг эсэргүүцэх хөлөг онгоц тэргүүтэй отрядын тэнгисчид Шинэ жилийн баярыг банш, цайгаар угтаж тэмдэглэв. Түүнээс гадна тэд чөлөөт цагаараа Шинэ жилийн сүлд мод бүхий нисдэг тэрэгний талбайд 2013 оныг угтсан тухай Номхон далайн флотын хэвлэлийн алба өнөөдөр мэдээллээ. Отрядын командлал багийн гишүүдэд мэнд хүргэжээ. Шалгарсан тэнгисчдэд бэлэг, хүндэт жуух гардуулав. Дараа нь баярын цайллага, Өвлийн өвгөн ба үлгэр домгийн баатарууд оролцсон жужигчилсэн тоглолт болсон юм. Олон тэмцээнийг зохион байгуулж, тэргүүлэгчдий нь шагнажээ. Түүнээс гадна тэнгисчид хиймэл дагуулын сувгаар төрөл төрегсөдтэйгээ харилцаж ярилцав. 2007 оноос Номхон далайн флотын хөлөг онгоцууд Адены буланд иргэний хөлөг онгоцны хөдөлгөөнийг далайн дээрэмчдээс хамгаалж, аюулгүй байдлыг хангаж байна.