БНАСАУ чучхе тооллогын 102 онд шилжиж байна. Тус улсад хэвлэн гаргасан 2013 оны бүх хуанлид мөн жилийг тэмдэглэжээ. 1997 онд Пхеньян өөрийн тооллогыг нэвтрүүлэх шийдвэр гаргажээ. Тус улсыг үндэслэн байгуулсан Ким Ир Сений төрсөн 1912 он анхны жил болов. Умард Солонгост чучхе хуанлийн дагуу бүх баримт бичиг, хэвлэлийн бүтээгдэхүүн, барилга байгууламжад оныг тэмдэглэн бичиж байна. Өвөрмөц байдлаа хадгалж, өөрийн хүчинд тулгуурлах чучхе үзэл санааны ач холбогдолыг онцлохоор шинэ тооллогыг нэвтрүүлсэн юм. Чучхе хуанли БНАСАУ-ын түүх соёл болон тус улсын удирдагч Ким Ир Сен, Ким Чен Ир, Ким Чен Ыны үйл ажиллагаантай холбоотой чухал өдөр ой, баярыг агуулж байна.