БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ын телевизээр иргэддээ хандан үг хэлж, Шинэ жилийн баярын мэнд хүргэв. Умард Өмнөд Солонгосыг нэгтгэх нь зайлшгүй чухал гэж 2011 оноос улс орноо удирдаж байгаа Ким Чен Ын хэлээд санал зөрөлдөөн байлдан дайтахад хүргэж мэдэхийг анхааруулав. Умард Солонгос эдийн засгийн байдлаа сайжруулах дээр ажиллах ёстой гэж тэрээр мэдэгдэв. Британийн Би-Би-Си телевиз радиогийн корпорацын тэмдэглэсэнчилэн өнөөгийн удирдагчийн өвгөн аав Ким Ир Сений 1994 онд Шинэ жилийн баярыг тохиолдуулан хэлсэн үгийг радио телевизээр сүүлчийн удаагаа нэвтрүүлсэн билээ. Ким Ир Сений хүү, Ким Чен Ыны эцэг Ким Чен Ир нийт олны өмнө хааяа нэг үг хэлж байсан юм.