Өнөөдөр Япон улсын шинэ ерөнхий сайд Синзо Абэ Шинэ жилийн баярыг тохиолдуулан улс орныхоо оршин суугчдад хандан үг хэлж, үндэсний эдийн засгийг сэргээхэд бүх хүчин чармайлтаа дайчлах амлалт өгэв. Түүнчлэн улс орныхоо гадаад бодлогыг өөрчлөн шинэчлэх бодолтой байна гэж засгийн газрын тэргүүн хэллээ. Одоо Япон хямралт байдалд орсныг саяхны бүх нийтийн сонгуульд Либерал-ардчилсан нам ялсны үр дүнд ерөнхий сайдаар томилогсдон Абэ хүлээв. Үндэсний валютын ханш зохисгүй хэвээр байгаа хийгээд хөрш орнуудтай нутаг дэвсгэрийн асуудлаар маргалдаж, 2011 оны 3-р сарын 11-ний эмгэнэлт хэрэг явдлаас хойш японы эдийн засаг аажим сэргэж байгаа явдал үүний шалтгаан болсон гэж Либерал-ардчилсан намын тэргүүн үзэж байна.