Израилийн эрх баригчид барилгын материал Газын зурваст нийлүүлэхийг зөвшөөрснөө батлав. Урьд Палестины нутаг дэвсгэрийг буслэж, нийлүүлэлтийг хориглосон билээ. Газын зурвасыг хяналтлдаа авсан ХАМАС хөдөлгөөн ба Израилийн засгийн газрын хооронд найман өдөр үргэлжлэсэн санал зөрөлдөөн эцэслэсний үр дүнд 11-р сард мөн шийдвэр гаргажээ. Хилийн будлиан гарахгүй бол барилгын материал тасралтгүй нийлүүлнэ гэж Израилийн зэвсэгт хүчний хэвлэлийн албанаас мэдээлжээ. 12-р сарын 29-нд Египет Газын зурваст бараа нийлүүлэх хязгаарлалтыг сулруулав. Урьд тус улс Палестины нутаг дэвсгэрийг бүслэж, хяхан боох бодлого явуулахыг дэмжиж байсан юм.