«Дима Яковлевын хууль» 1-р сарын нэгнээс хүчин төгөлдөр болов. Орос улс орос-америкийн хүүхэд урчлэх тухай гэрээг даган мөрдөхөөс татгалзаж байна. «Дима Яковлевын хууль» бол оросын хэдэн иргэний талаар визийн хориг тогтоосон АНУ-ын «Магнитскийн хууль» гэгчийн хариуд авсан арга хэмжээ юм. Энэ хууль ёсоор оросын иргэдийн эрх зөрчсөн эсвэл тэдний талаар гэмт хэрэг үйлдсэн америкийн иргэдийн цэсийг бэлтгэнэ. Америкийн ийн иргэдийг Орос улсад оруулахыг хориглож, тэдний хяналтад байгаа хуулийн этгээдүүдийн үйл ажиллагааг ОХУ-ын нутаг дэвсгэрт тур зогсоов. Энэ хэм хэмжээ оросын иргэдийн эрх зерчсен аль ч гадаад улсын иргэдэд хамаатай. Түүнчлэн АНУ-аас санхуужуулж байгаа улс төрийн төрийн бүс байгууллага ба ажил нь Орос улсын ашиг сонирхолд аюул учруулж мэдэх арилжааны бүс байгууллагын үйл ажиллагааг Орос улсад хориглов. Өргөсөн америк эцэг нь бугчим халуун нөхцөлд машиндаа хэдэн цаг түгжээтэй байлгасны уршгаар нас барсан оросын хоёр настай жаал хуугийн нэрээр мөн хуулийг нэрлэсэн байна. Тэгснээрээ АНУ-д өргөсөн эцэг эхчүүдийн гарт өртсөн оросын бяцхан иргэдийн дурсгалыг бас хүндэтгэж байна.