ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев иргэддээ Шинэ жилийн баярын мэнд хүргэж, бие биеэ хайрлан халамжлахыг хүсэн ерөөв. «Шувтарч байгаа 2012 он ямар нэг үйл явдлаар хүн бүрийн зүрх сэтгэлд хоногшин үлдэнэ. Эдгээр нь гол төлөв тааламжтай үйл явдал гэдэгт найдаж байна. Бид өөр өөр байсан ч нийтийн үнэ цэнэт зүйлээр нэгдэж нягтраснаа хүүхдийн ч насанд хүрэгдэгсдийн ч дуртай Шинэ жилийн баярын өмнөхен мэдрэж байна» гэж ОХУ-ын засгийн газрын сайтад өгүүлжээ. «Бие биеэдээ анхаарал халамжтай хандая. Хүсэл мөрөөдөл маань Шинэ жилийн шөнө бүтэх болтугай. Та бүхэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе» гэж засгийн газрын тэргүүн бичжээ. Түүнээс гадна Дмитрий Медведев «Вконтакте», «Фейсбук», «Твиттер» зэрэг олон нийттэй харилцах сүлжээний уншигчдад мэнд хүргэв.