Эрхэм сонсогчид оо! “Оросын дуу хоолой” радио та бүхэнд хөгжмийн хөтөлбөрөө толилуулах гэж байна. Энэ удаагийн хөтөлбөрөө бид оросын өвөлд зориулж байна.

Гурвалсан морьдын хонхны чимээ цасан хучлагатай алсын арван хоёр, нэг, хоёрдугаар сар руу аваачна хэмээн оросын эстрадын хамгийн тайлагдашгүй дуучин Витас дуулж байна.

Оросын өвлийн улирлын тухай, өнтэй сайхан өвлийн тухай ардын олон сайхан дуу байдаг.

“Өвөлхөн минь, өвөлхөн минь, чи хүйтэн байлаа даа, бүх зам харгуйг цасаараа хүчлаа даа. Бүх зам харгуйнууд цастайгаас хонгорхон Люба дээрээ очиж болохгуй байна” гэж москвагийн Их Театрын гоцлол дуучин Мовсар Минцаев ийн дуулж байна.

Эрхэм нөхдөө, та бүхэн Тундр хаана байдгийг мэдэх үү? Хойд мөсөн далайн эргэ дээр. Тундрт хамгийн урт өвөл болдог, тэнд өвлийн улирал 6-8 сар үргэлжилдэг. Тэнд хамгийн тэсгэм хүйтэн болдгоос байнга цасан шуургатай байдаг. Гэхдээ оросын нэрд гарсан “На-на” хамтлагийг энэ бүхэн нь ердөөсөө ч цочроодоггүй юм.

“Увезу тебя я в Тундру” /”Би чамайг Тундр рүү аваачна”/ дуугаар манай хөтөлбөр үргэлжилж байна.

Өвөл бол хүүхэд багачуулын хамгийн дуртай улирал. Өвөл цасаар байлдаж, цасаар өвлийн өвгөн хийж, цаана тэшүүрээр гулгадаг.

Оросын театр киноны дуучин Екатерина Гусева та бүхнийг мөсөн гулгуурын талбайд урьж байна. Тэшүүрээ авч мөсөн гулгуурын талбай тийш, урагшаа!

Манай орос нутгийн өвөл нь ийм л нэг өнтэй, өнгөтэй сайхан хөгжилтэй байдаг даа!