Оросын иргэд жилээс жилд гадаадад хамгийн их мөнгө зарж байна. Энэ жил гадаад орнуудаар аяласан оросын иргэд зарлагаараа дэлхийн эхний тавд орж байна. Тэгвэл хамгийн их үрэлгэн хүмүүс Хятад, Польш, Малайз болон Аргентинд амьдардаг байна. Эдгээр орнуудаас ирсэн жуулчид нэг удаагийн аялалдаа дунджаар мянга гаруй евро зардаг байна.

Оросууд хаана, юунд мөнгө зардаг тухай “Оросын дуу хоолой” радиод шинэжээчид ийн ярьсан юм.

“Далайн эргийн амралтын газруудтай” Египт, Түрк юм уу, Тунис гэх мэт орнууд нь оросын иргэдэд визийг дээд зэргээр хөнгөвчилсөн, зарим тохиолдолд визгүй журам ч тогтоосон. Тэгвэл бусад Европ, Ази, Африк болон Латин Америкийн орнууд аажимдаа визний журмаа зөөлрүүлж байна. Жишээ нь, Кипр консулын төлбөрөө цуцлаж байхад, Хорват “оргил улирлын” үед оросуудыг визгүй оруулж байна.

Бусад орнуудын визний таатай бодлого нь орос, хятад иргэдийг үрэлгэн байх тохироо болж байна гэж Холбооны жуулчны агентлагт бидэнд тайбарлав. Сонирхуулахад, Бээжин олон орнуудаас хятадын томоохон бүлэг жуулчдыг визгүй зорчуулж байх тохиролцоонд хүрчээ.

Оросууд амралтандаа зориулан үндсэн хоёр аргаар мөнгө зардаг. Эхнийх нь амрахаар явахдаа “бүх үнийг багтаасан” /all inclusive/ системийг сонгодог. Ингэхдээ арай үнэтэй аялалыг сонгосон хирнэ, жуулчид нь тухайн улсад байхдаа бараг мөнгөө үрдэггүй. Нөгөөдүүл нь, амралтаа, дэлгүүр хэсч юм худалдан авахтай хослуулахыг илүүд үздэг. Зочид буудлын нэн шаардлагатай үйлчилгээ төдийхнээр хязгаарлагдсан тэд нилээд хэмжээний мөнгийг дэлгүүр, зоогийн газар, театр болон музейнүүдэд үлдээдэг.

Аялагчдын зарлагыг тооцохоор нийгмийн судлаачид төдийгүй банкууд ч ажиллаж байна. Оросын аялал жуулчдын компаниудын холбооны гүйцэтгэх захирал Майя Ломидзегийн ярьж байгаагаар, санхүү-зээлийн байгууллагууд нь гадаад дахь транзит арга хэмжээнүүдийнхээ өөрсдийн статистикийг хөтлөж байна.

“Ситибанк”-ны гаргасан тоо баримтаар оросууд хамгийн их мөнгийг АНУ-д зарцуулжээ. Гэтэл АНУ нь тус улсад ирж байгаа жуулчдынхаа тоогоор дэлхийн алдартай 30-д ч ордоггүй байна.

“Аll inclusive” системийг олгодоггүй бусад орнуудад жуулчид бүхэлдээ нилээд их мөнгийг үлдээсэн байна.Жишээ нь, Испанид оросын жуулчин өдөрт дунджаар 160 евро зардаг. Энэ жил тэнд оросын сая хүн очсон.

Дэлхийн жуулчны байгууллагын /UNWTO/ гаргасан тоо баримтаар, АНУ, Япон, Канад, Герман болон Австралийн иргэд гадаад орнуудаар аялахдаа хамгийн бага мөнгийг зардаг байна.

Орос улсад ирж байгаа гадаадын жуулчдын хувьд гэвэл, 2011 онтой харьцуулбал, тэдний тоо 16 хувиар өсчээ. 2011 онд Орос улсад 2 сая гаруй жуулчин аялажээ. Энэхүү тоо нь жил бүр өсөх болно гэдэг шинжээчид итгэлтэй байна.