Барак Обамагийн засаг захиргаа болон АНУ-ын конгресс дахь сөрөг бүгд найрамдахчууд төсөв, татварын асуудлаар харилцан найр тавьж тохиролцсон нь америкийн эдийн засгийг эрс унахаас сэрэмжлэх боломж олгов. Сенад дахь ардчилагчдын дийлэнх олонхийн тэргүүн Гарри Рид, төлөөлөгчдийн танхимын ардчилагчдын цөөнхийн тэргүүн Нэнси Пелоси нар харилцан найр тавьсныг батлан илдэрхийлэв. АП агентлагийн уламжласнаар хүн бүрт ногдох жил дутмын орлого 400 мянган, гэр бүлийнх орлого 450 мянган доллароос хэтрэх америкийн иргэдийн татварын хөнгөлөлтийн хугацаанг сунгах нь нэгэн болзол болсон юм. Түүнээс гадна талууд төвийн зардлыг нэлээд хорогдуулах тухай шийвэрийг хэрэгжүүлэх хугацааг хоёр сараар хойшлуулахаар тохиролцсон байна. Хунд түвэгтэй хэлэлцээ шөнө орой хүртэл үргэлжлэв. Учир нь бүгд найрамдахчууд болон ардчилсан намын либерал үзэлтнүүд хэлэлцээрийн зарим заалтад дургүйцэж байгаагаа илэрхийлжээ. Дэд ерөнхийлөгч Жозеф Байден урьд зөвлөлдөөнд оролцож, эдгээр хоёр намын төлөөлөгчидтэй уулзахаар конгресст очсон юм.