ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улс орныхоо оршин суугчдад Шинэ жилийн баярын мэнд хүргэв. Төрийн тэргүүн 2013 он эхлэхээс таван минутын өмнө уламжлал ёсоор иргэддээ хандан үг хэлэв. Оросын Ерөнхийлөгч гэр бүлийн үнэ цэнэт зүйл болон оросын иргэн бүрийн хүсэл эрмэлзэл эх орны нь хувь заяатай салшгүй холбоотой байгааг онцлов. Шувтарч байгаа он Орос улсын хувьд амаргүй байсан гэж Владимир Путин тэмдэглэн хэлээд үйл ажиллагаа нь үр дүнд хүрч, өөртөд нь итгэж, дэмжлэг үзүүлсэнд оросын оршин суугчдад талархал илэрхийлэв. Түүнчлэн оросын иргэдийн хувийн төлөвлөгөө Орос улс болон эх нутагаа чин сэтгэлээс эрхэмлэн үзэхтэй салшгүй холбоотой гэж Ерөнхийлөгч хэллээ. Эв нэгдэл, хариуцлагатай байх нь Орос улс урагш ахих баталгаа мөн гэж Владимир Путин онцлов. Ерөнхийлөгч эрүүл энх, хайр, зол жаргал, сайн сайхан бүхнийг оросын оршин суугчдад хүсэн ерөөв.