ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин улс орныхоо иргэдэд Шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ. Өнгөрсөн 2012 он улс орны хувьд маш чухал жил байлаа гэж төрийн тэргүүн тэмдэглээд, оросуудын итгэл найдвар, дэмжлэг туслалцаа, ажил хөдөлмөрийнх нь төлөө талархал илэрхийлсэн байна.Хүмүүс шинэ жилийн босгон дээр цаг хугацаа ямар хурдан нисэн өнгөрдөг, хүүхдүүд маань ямар хурдан том болж байна, төрөл төрөгсөд маань бидэндээ ямар их үнэ цэнэтэй болохыг илүү ихээр мэдэрч байгаа. Өнөөдөр хүн бүр өнгөрсөн жилд ямар, ямар чухал үйл явдал, уулзалтууд боллоо, ямар сайхан үгсийг бие биедээ хэллээ гэж тунгаан бодож байгаа гэж ерөнхийлөгч тэмдэглэлээ.

Харин шинэ жилийн шөнө бидэнд аз хийморийг болон жаахан ч гэсэн гайхамшгийг бэлэглэх болуу гэж хүлээж байгаа гэж Владимир Путин хэлээд, гайхамшиг ч заримдаа тохиолддог шүү дээ гэж онцлон тэмдэглэлээ. Гэхдээ л өөрийнхөө хүчинд болон дэргэд байгаа хүмүүсийнхээ хүчинд найдах хэрэгтэй, бид өөрсдийгөө ажил хөдөлмөр, сургууль соёл, уран бүтээл дээрээ төгөлдөржүүлж, өөрийнхөө эргэн тойронд байгаа амьдралыг өөрчилж чадах уу? Тэгвэл бид өөрсдөө бага ч гэсэн сайхан амьдрах болно. Бидний оролцоо шаардлагатай байгаа хэн бүхэн хамтран зүтгэгчид, найз нөхөд, эцэг эх, өөрийн үр хүүхдүүддээ болон ойр дотныхондоо илүү анхаарал халамжтай, өглөгч, энхрий дотно болох болно гэж Путин хэллээ.

Ирээдүйг угтан авахдаа мэдээж хэрэг бүгдээрээ баяр баясгалантай, сайн сайхан өөрчлөлт болон ОУ-аас салшгүй оросуудын хувийн төлөвлөгөө, өөрийн Эх орноо хайрлах чин сэтгэлд найдаж байгаа. Манай эх орны хөгжил цэцэглэлт түүний мянган жилийн хувь заяа бидний эрч хүч, хөдөлмөр, эв нэгдэл, хариуцлага, аль болохоор ашиг тустай зүйлийг хийх гэсэн зүтгэлээс ихээхэн шалтгаалах болно. Зөвхөн ОУ-ын ард түмэн л итгэлтэй урагшаа ахиж, ямарч сорилт шалгалтыг сөрөн зогсож, хамгийн хүнд хэцүү зорилгыг шийдвэрлэж, амжилттай, хүчтэй улсыг болон орчин үеийн тааламжтай, чөлөөтэй нийгэмийг байгуулах болно. Владимир Путин улс орныхоо иргэдэд эрүүл энх, сайн сайхан, аз жаргалыг хүсэн ерөөлөө. Мөн үр хүүхдүүд төрж, өсөн, хамгийн сайн сайхан бодол санаа биелэгдэх болтугай гэж бас ерөөлөө. Орос гэр бүл бүхэнд баяр хөөр, эв нэгдэл ноёлох болтугай. Хэрвээ ийм байвал л ОУ бат нягт, ган бат байх болно гэдэгт оросын ерөнхийлөгч итгэлтэй байна.

Владимир Путин 12-р сарын 31-нд гадаад орнуудын төрийн тэргүүнүүд болон засгийн газрын дарга нарт ирж байгаа Шинэ жилийн болон Христос бурханы мэндэлсэн баярын мэндийг хүргэлээ.