2013 он оросын эдийн засгийн шинэ үеийн эхлэл болох бүрэн үндэслэл байна. Нүүрс устөрөгчийн түүхий эдийн худалдаанаас хамаарах явдал багасаж, өсөлтийн голлох хүчин зүйл нь хөрөнгө оруулалт болно гэж олон шинжээчид үзэж байна.

Оросын аж үйлдэрийнхэн болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн холбооны мэдээллээс харахад компаниудын 70% нь хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө ойрын 2 жилд амьдралд хэрэгжүүлэхэд бэлэн байна. ОУ мөн гадаадын томоохон хөрөнгө оруулагчдыг сонирхож байна. Хөрөнгө оруулалтад тааламжтай нөхцлийг бүрдүүлэх талаар тодорхой алхамуудыг хийгээд байна гэж Төрийн Думын Эдийн засгийн бодлого, хөрөнгө оруулалтын болон хувиараа хөдөлмөр эрхлэлтийн хөгжлийн асуудал хариуцсан байнгын хорооны тэргүүн Игорь Руденский тэмдэглээд: «Бизнест зориулсан татварын үйл ажиллагааг ОУ хялбаршуулаад байна. Ялангуяа татварын тооцооны асуудлаар хангалттай ургаш ахиад байна. Одоо бид компаниудыг бүртгэх ажлыг хялбаршуулж байна. Харин яамны ажлын тухайд гэвэл ерөнхийлөгчийн ярьж байгаагаар бид дараа жилээс ажил хэрэгч тааламжтай уур амьсгал бий болгосон эсэх асуудлаар холбооны субъектуудын удирдлагуудын болон яамны ажлыг шалгадаг болно» гэж тэр ярилаа.

АНУ, Хятад улс, Европын нөлөөнөөс оросын эдийн засаг ихээхэн хэлмэгдэж байгаа гэдгийг мартаж болохгүй. Еврогийн бүсийн байдал эдийн засагчдын сэтгэлийг зовоосоор л байна. Тэдний таамаглаж байгаагаар их хэмжээний ажилгүйдэл, үйлдвэрлэлийн хурдны сааралт, ДНБ-ий өсөлтийн удаашралт зэрэг эдийн засгийн сонгодог бууралт еврогийн бүсийг хүлээж байна. Харин ОУ-ын хувьд нефтийн үнэ хоёр дахин унасан тохиолдолд л ийм байдалд хүрэх юм. Оросын эдийн засгийн сургуулийн ректор Сергей Гуриев ярихдаа: «Нефтийн үнэ унаж, дэлхийн эдийн засаг мэдэгдэхүйц удааширсан тохиолдолд л ОУ-д эдийн засгийн бууралт болох юм. Одоохондоо ингэнэ гэсэн магадлал бага байна. Хэрвээ нефтийн үнэ эрс унавал төр засаг Нөөцийн сангийн мөнгөнөөс зарлагадаж эхлэнэ» гэж хэллээ.

Энэ шинжээчийн үзэж байгаар Нөөцийн сан болон Чинээлэг амьдралын үндэсний сангийн хөрөнгө хоёр жилд өлхөн хүрэх юм байна. Хэрвээ нефтийн хямд үнэ удаан хугацаагаар үргэлжлэвэл ийм эсрэг хувилбарт хүрч болох юм. Харин банкны хүрээний асуудалд ОУ тодорхой амжилтанд хүрээд байна. Үүнээс гадна оросуудыг зээлийн болон депозитын хүүний өсөлт хүлээж байна. Энэ үйл явц бүх дэлхийг хамарна гэдэгт Альфа банкны ерөнхий эдийн засагч Наталья Орлова итгэлтэй байна: «Хэрвээ суурь дүрслэлээр бодож үзвэл хүүгийн хувь цаашид өснө гэж би бодож байна. Ийм учраас өсөлтийн ерөнхий хандлага оросын болон дэлхийн зах зээл дээр хадгалагдана гэж би үзэж байна» гэж тэр ярилаа.

Улс орноос гарах капиталын урсгал аажмаар багасах нь гол зорилго гэж шинжээчид үзэж байна. Нөхцөл байдлыг шинэ төслүүд л засна гэж үзэж байна. Өнөөдөр гадагшаа урсаж байгаа хөрөнгийг ажиллуулах томоохон хөрөнгө оруулалтын төсөл улс орны дотор байхгүй байгаа нь капиталыг гадгаш урсгах шалтгаан болж байна гэж шинжээчид үзэж байна.