ОУ-ын алс Дорнодын Камчаткын хойгын зарим нэг нутагт шуурганы сэрэмжлүүлэг өгөөд байна. Тэнд шинэ жилийн шөнө хүчтэй цасан шуурга шуурна гэж тус бүс нутгийн ОБЯ-ны газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна. Зарим нэг нутгуудад салхины хурд секунтэд 45-48 метр хүрэх юм байна. Тус хойгын засаг захиргааны төв Петропавловск-Камчатск хотод их хэмжээний цас орж, секунтэд 28 метрийн хурдтай шуурга шуурах юм байна. Цасан шуурга шөнөжин шуурч, 1-р сарын 1 хүрнэ гэсэн ОБЯ-ны анхааруулгыг “Интерфакс”агентлаг уламжилсан байна. Орон нутгийнхнийг суурин газраас холдохгүй, машин унаа хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Жуулчид, анчид, уулчдыг гэр орондоо эргэн ирхийг санууллаа. Оршин суугчдыг маш их анхааралтай байж, онцын шаардлагагүй бол гэр орноосоо гарахгүй байхыг аврагчид зөвлөж байна. Үүнээс гадна бүх хөлөг онгоцуудын ахмадуудад аюулгүй байдлын өндөржүүлсэн бэлэн байдалд байхыг онцлон анхааруулсан байна.