Парламентын доод танхим Төрийн Думын сонгуулийн холимог системийн тухай хууль боловсруулахыг ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин СЕХ-нд даалгалаа. Энэ хуулийг 3-р сар гэхэд ерөнхийлөгчид өргөн барих ёстой гэж Кремлийн хэвлэлийн алба өнөөдөр мэдээлсэн байна. ОУ-ын парламентын доод танхимын талы нь намын нэрсийн жагсаалтаар, талы нь нэг мандаттай тойргоор сонгодог болно гэж үзэж байна. Харин одоо Төрийн Думын сонгууль зөвхөн намын нэрсийн жагсаалтаар явагдаж байгаа юм. Уул нь сонгуулийн холимог систем 2005 оныг хүртэл байсан ба улс оронд олон намын системийг бэхжүүлэх зорилгоор өөрчилсөн юм. Энэ зорилгыг ямар нэгэн байдлаар шийдвэрлэсэн гэж үзэж байна, одоо сонгуулийн холимог системд эргэн орох цаг нь болсон гэж Путин саяхан парламентад оруулсан жил тутамын илгээлтдээ онцлон тэмдэглэсэн юм.