Бүх дэлхийн боксын зөвлөлийн үнэлгээгээр хэт хүнд жингийн дэлхийн аврага асан, оросын мэргэжлийн боксчин Олег Маскаев гурван жил завсарлсныхаа дараа рингдээ амжилттай эргэн ирлээ. Тэрээр Москва орчмын Троицк хотод болсон 10 үетэй тэмцээнд Ямайка улсын боксчин Оуэн Бекийг 3 дахь үе дээр нь нам цохисон байна. Оуэн Бек гурван удаа унасан ба эхний үед нэг удаа гурав дахь үед хоёр удаа унажээ. Ээлжит уналтынхаа дараа Бек хөл дээрээ зогссон ч гэлээ шүүгчид түүнийг тэмцээнийг үргэлжлүүлж чадахгүй гэж үзсэн байна. Одоогийн байдлаар Маскаев 36 ялалт байгуулсны 27 нь цэвэр ялалт байгаа ба 7 удаа ялагдсан байна. Сүүлчийн удаа тэрээр 2009 оны 12- сард рингд гарч Доминикан улсын иргэн Нахи Агилеред нэгдүгээр үедээ нам цохиулж шуугиантайгаар ялагдаж байсан юм.