БНХАУ-ын хойд нутгийн ӨМӨСО-ны нутгаас хятадын археологчид 3,5 тонн эртний зоос олсон байна гэж орон нутгийн ХМХ-үүд мэдээлсэн байна. Одоогийн Ордос хотын ойролцоох эртний Холочайдэн цайзыг ухаж байсан “хар” археологчдыг цагдаагийнхан баривчилсны дараа энэ зооснуудыг илэрүүлсэн байна. Тус өөртөө засах орны Археолгийн болон соёлын үнэт зүйлсийн хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ олдвор нь манай эринээс өмнөх 202-220 онуудад оршин тогтнож байсан Хань гүрний үед хятадад үйлчилж байсан “хоцюань”төрлийн зоосонд хамрагдах юм байна. Тэндээс мөн мөнгө цутгадаг зуу гаруй цутгагч төхөөргийг олсон байна. Олдсон зоосыг судалснаар эртний Хятад улсад үйлчилж байсан мөнгөний тухай болон тэр үеийн зоос цутгадаг төхөөргийн тухай ойлголтыг гүнзгийрүүлнэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.