Японы харуулын хөлөг онгоцныхон өөрийн нутаг дэвсгэрийн усанд хятадын загас агнуурын хөлгийг саатуулсан байна. Япон улсын Фукуока хотод байгаа БНХАУ-ын ерөнхий консулын хэлснээс иш татан Синьхуа агентлаг энэ тухай мэдээлсэн байна. Учир байдлыг тайлахын тулд хөлгийн ахмад болон багын хоёр гишүүнийг Кагосима хотод хүргэсэн байна. Мэдээллээс ажихад хөлгийн ахмад японы усан хилд орсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Зүүн-Хятадын тэнгист байгаа Сэнкаку арлаас болж Япон, Хятад улсуудын харилцаа эрс муудаад байгаа үед энэ үйл явдал боллоо.