Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд осолдсон Ту-204 онгоцны сүйрлийн нөхцөл байдлыг мөрдөн байцааж байгаа шинжээчид нисэх, буух зурвасын байдал нөлөөлөөгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Сүйрэл болсноос хойш15 минутын дараа шинжээчид нисэх буух зурвасын барьцалдах коэффицентыг шалгасан бөгөөд энэ зурвас нь ийм төрлийн онгоц газардах шаардлага хангасан гэж үзсэн гэж Улс хоорондын нисэх хүчний хорооноос мэдээлсэн байна. Рид Вингс нисэх онгоцны компанийн Ту-204 онгоц 12-р сарын 29-нд москвагийн цагаар 16 цаг 45 минутад “Внуково” буудлыг нисэх буух зурвасаас хазайж машин зам дээр гарч гурван хэсэг хуваагдан сүйрсэн юм. Тус онгоцонд байсан 8 хүнээс 5 нь амь насаа алдсан ба одоо 3 нь эмнэлэгт байна. Азаар энэ онгоцонд зөвхөн багын гишүүд л байжээ. Агаарын хөлгийн дарга бас амь насаа алджээ.