Сайн байцгаана уу? Эрхэм сонсогчид оо!

“Оросын дуу хоолой” радио та бүхэнд шинэ жилийн хөгжмийн нэвтрүүлгээ сонсгохоор бэлэн болоод байна.

“Шинэ онд хүн бүр аз жаргалтай, Өвлийн өвгөн аав бүх хүүхдэд бэлэг авчраасай гэж би хүсч байна” гэж бэлэгтэй сайхан ерөөлийг оросын гавъяат жүжигчин Елена Кузьмина болон хүүхдийн “Непоседы” хамтлаг хүсч байна.

Орос улсад гацуургүй Сүлд модны наадам гэж үгүй билээ. Яагаад гэвэл энэхүү гэгээн баярын хамгийн гол баатар гацуур юм. Гацуур модыг хүүхэд багачуудыг баярлуулах гэж янз бүрийн тоглоом, чимэг зүүлт болон чихрээр засч чимдэг. Гацуур нь айл гэрт баяр баясгалан, тав тух, романтик уур амьсгал авчирдаг. Гацуур модны тухай дууг оросын хамгийн алдартай хамтлагуудын нэг дуулна.

Өвлийн өвгөн аавгүй ямар Сүлд модны наадам байх билээ дээ. Энэ нь янз бүрийн оронд янз бүрээр байдаг. Ингэхдээ америкийн Санта Клаус байна уу, монголын Өвлийн өвгөн аав байна уу, аль эсвэл оросын Дед Мороз ч байна уу, ерөөсөө л тэд байнга сайхан сэтгэлтэй, хөгжилтэй өвгөн байдаг. Өвлийн өвгөн аав хүүхэд багачуулд их хайртай, тиймээс тэр Шинэ жилийн баяраар юуны түрүүнд бидэнд бэлгээ өгөхөөр яардаг. Өвлийн өвгөн аавыгаа угтах цаг боллоо. Түүнтэй хамт дуучин бүсгүй Вика Цыгановаг угтацгаая.

Шинэ жил гарахын өмнө өр ширээ дарж, хуучин гомдлоо тайлах ёстой гэж ярьдаг. Мөн Шинэ жилийг хэрхэн яаж угтахааас, ирэх жил шалтгаалдаг гэж бас ярьдаг байна. Оросын эстрадын нэртэй дүүчин бүсгүй Алёна Апинагийн хөгжилтэй дуутай хамт Шинэ жилээ угтацгая!

Та бүхэнд манай өнөөдрийн хөгжмийн хөтөлбөр таалагдсан байх гэж найдаж байна. Гарч байгаа шинэ оноо сайхан угтан аваарай! Та бүхэнд Шинэ жилийн баярын мэнд хүргье!