Оросын «Бурановские бабушки» мэргэжлийн бүс чуулга үнэхээр 2012 оны хөгжмийн нээлт болов. «Евровидение» дууны тэмцээнд Бураново тосгоны сүл цалинтнууд гайхамшигт амжилт гаргаж, 2-р байр эзлэв. Эдүгээ дэлхий даяар тэдний дуу хоолойг мэднэ.

«Бурановские бабушки» чуулгын хижээл насны дуучид үндэсний хувцастай Азербайжан улсын нийслэл Баку хотноо болсон «Евровидение» тэмцээний тайзнаа гарч ирлээ. Тэд мөнгөн чимэглэл бухий гараар нэхсэн улаан палать, хатгамал хормогч, өнгө өнгийн алчууртай гарсан байна. Эдгээр нь эмээ нарын төрөлхи БНУдмурд Улсын түүхийн баярын хувцас хунар тийм байдаг. Өнгө өнгийн хувцас өмссөн, боов дүүрэн тавиур барьсан эмээ нар зуухын дэргэд сууцгаав. Дараа нь дуулсан дуу нь өнөө болтол Рунетийг донсолгож байна.

Энэ нь англи түрлэг бүхий удмурд дуу билээ. Сая сая сонсогч дууны түрлэгийг тэр даруй ойлгов. Харин ховор хэлээр дуулсан дууны эхний хэсгийг эмээ нараас өөр хэн ч ойлгоогүй. Чуулгын гишүүн Галина Конева хэлэхдээ: «Цагаан битүүлэг дэлгэж, хүүхдүүдээ хүлээж байна. Боов хийгээд, ногоон хувцас, цагаан алчууртай зочдыг хүлээж байна. Хүүхдүүд ирнэ гэж нохой, муур ч баярлаж байна» гэж энэ дүүнд өгүүлсэн. Зугаалж бүжиглэе гэж агуулгы нь англи хэлээр орчуулсан байна. Гоё сайхан болсон шуу» гэв.

Сонсогч олон мөн чуулгын уран бүтээлийг сонирхсоор байна. 70 болон 70 гарсан настайдаа анхаарлын төвд байх нь гэнэтийн үйл явдал болсон гэж тэд «ОДХ» радиод мэдээлэв. Чуулгын гоцлон дуулагч Екатерина Шкляева хэлэхдээ: «Энэ нь гайхал төрүүлсэн. Бид өрийн хижээл насны эмэгтэйчүүд шуу. Концертын хувцасаа тайлж, гэрийн хувцас өмсөж ногооны талбайд гарна. Бидний ахуйн байдалд юун ч өөрчлөгдөөгүй» гэв.

Энэ чуулга байгуулагдснаас хойш 10 гаруй жил өнгөрөв. Тэд орой дүү дуулцгаж, Бураново хөдөөгийн клубад тоглож байсан. Гэвч 2009 онд продюсер Ксения Рубцова дууг нь сонссон байна. Тэр үед Рубцова дуучин Людмила Зыкинатай ажиллаж байсан аж.

Тэгээд хөдөөгийн дүүчин эмэгтэйчүүдийн амьдралд эрс эргэлт гаргасан «Бурановские бабушки» угсаатны төсөл бий болсон юм. Мөн төсөлд арилжааны тал үгүй гэж Ксения Рубцова хэлээд: «Энэ нь дэлхийн хосгүй хамтлаг юм. Бурановын эмээ нарын өвөрмөц ер бүс байдал тэдэнтэй уулзаж ярилцах тусам гоц мэдрэгдэж байна. Ийм эмээ нар байдгийг Европ болон бүх улс оронд үзүүлэхийг хичээсэн. Улс орон бүрт эмээ нар бий. Ямар ч насны эмээ тайзнаа ажиллаж мэднэ. Үүнд нас сүүдэр биш, сэтгэл санаа, урам зориг нөлөөлнө» гэв.

Эдүгээ «Бурановские бабушки» чуулгыг маш олон улсад тоглохыг уриж байна. Тухайлбал АНУ, Их Британи, Бельги, Португали, Финланди, Эстон, Хятадын концертын компаниуд урижээ. Хүүхэд ач жич нара өсгеж босгосон. Одоо дэлхийг тойрч үзэх цаг болсон гэж дуучин эмээ нар ярьцгааж байна. Гэвч урилга бүрийг авч үзэж, эргэцүүлэн бодох хэрэгтэй гэж Бурановын дуучид үзэж байна. Одоогоор тэд улс орноороо аялан тоглож, ярилцлага өгч, гарын үзэг зурцгааж байна.