ОУСС-ийн багынхан Шинэ жилийг 15 удаа угтан авах болно. Эхлээд тэд Шинэ Зеланд улс дээгүүр нисэж өнгөрөхдөө, хамгийн сүүлд бүхэл тойрог хийгээд Австрал улсаас зүүн зүгт Номхон далай дээгүүр нисэж өнгөрөхдөө тус тус шинэ жилээ тэмдэглэх юм байна. Одоогийн байдлаар ОУСС-д Роскосмос-ын сансарын нисгэгчид Олег Новицкий, Евгений Тарелкин, Роман Романенко, НАСА-гийн одон орон судлаач Кевин Форд, Томас Машбёрн болон Канадын сансарын агентлагын одон орон судлаач Крис Хадфилд нар ажиллаж байна. Тэд сансарын тойрог замд москвагийн цагаар 16 цаг 50 минутаас шинэ жилээ тэмдэглэж эхлэнэ гэж Нислэгийг удирдах оросын төвийн төлөөлөгч РИА Новости агентлагт мэдээлсэн байна. Багынхан бүгдээрээ ширээндээ сууж үдшийн баярын зоог барих үеэр хүнсний бүтээгдхүүн нь стандартынх байх болно гэж ОУ-ын ШУА-ийн Анагаах ухаан, биологын хүрээлэнгийн хүнсний бүтээгдхүүний тасгийн дарга Александр Агуреев өөрийн зүгээс мэдээлсэн байна. Ширээн дээр шинэ жимс ногоо, лаазалсан загас байх болно гэж тэр нэмж хэлсэн байна.