Хар далайн флотын 3 дахь десантын хөлөг онгоц “Новочеркасск” Новороссийскын тэнгисийн цэргийн баазаас хөдлөж сирийн Тартус боомтыг зорилоо. ОХУ-ын ЗХ-ний Жанжин штабын эх сурвалжаас иш татан ИТАР-ТАСС агентлаг ингэж уламжилсан байна. Энэ хөлөг онгоц дээр тэнгисийн явган цэргийн анги нэгтгэл, хэд хэдэн нэгж цэргийн техник байгаа гэж эх сурвалж мэдээлсэн байна. Мөн “Азов”, “Николай Фильченков” зэрэг десантын хоёр хөлөг онгоц 12-р сарын 28-нд Эгийн тэнгист оросын десантын хөлөг онгоцуудын бүлэгтэй нэгдсэн байна. Энэ тэнгисээс эдгээр хөлгүүд “Москва” гвардын пуужинт аврага онгоцоор хамгаалуулан Тартус боомтыг зорих бөгөөд ойрын өдрүүдэд тэнд хүрэлцэн очих юм.