Өнгөрсөн ням гаригт АНУ-ын төсвийн талаар конгресст болсон хэлэлцээр амжилтгүй болсон байна. Энэ нь ардчилагчид болон бүгд найрамдахчуудын хооронд санал зөрөлдөөн их байгааг харууллаа. Шинэ 2013 оноос эхлээд төсвийн ашиглалтыг автоматаар хорих бодит аюул улс орны өмнө тулгарна гэсэн үг. Конгресс дэх бүгд найрамдахчууд болон Барак Обамагийн засаг захиргаа нийгмийн даатгалын систем болон нийгмийн хүрээний санхүүжүүлэлтийг хорогдуулах хэмжээн дээр тохиролцож чадахгүй байна гэж сенат дахь ардчилагчдын тэргүүн Гарри Рид мэдэгдсэн байна. Төсвийн ашиглалтыг автоматаар хорих аюулыг зайлуулах талаар буулт хийхэд конгресс болон АНУ-ын засаг захиргаанд ганцхан хоног үлдээд байна. Төсвийн талаар үргэлжлүүлэн хийж байгаа хэлэлцээрийн нэг гол асуудал бол татварын асуудал юм. Төсвийн орлогыг нэмэгдүүлхийн тулд жилд 400 мянгаас дээш долларын орлоготой америкчуудад олгож байсан хөнгөлөлтийг өөрчлөхийг Обама санал болгож байгаа юм. Харин төлөөлөгчдийн танхимын дарга Жон Бонэр саятнуудад зориулсан татварыг нэмэгдүүлэх саналтай байгаа юм. Талууд 1-р сарын 1-нээс өмнө тохиролцоонд хүрч чадахгүй байсан ч гэсэн АНУ-д техникийн үнэгүйдэлт, төрийн удирдлагын системийн болон эдийн засгийн уналт болохгүй юм. Ирэх хэд хэдэн долоо хоногийн төрийн зарлагын санхүүжүүлэлтийн хэд хэдэн арга хэмжээг боловсруулсан гэж АНУ-ын Сангийн яам өнгөрсөн баасан гаригт мэдэгдсэн юм. Хэрвээ төсвийн талаарх хэлэлцээр дампуурвал төсвийн ашиглалтыг автоматаар хориход зориулсан 1,2 триллион долларын зарлагыг иргэний болон цэргийн хүрээнд ижил тэгш хувиарлах ажил 2013 оны эхнээс АНУ-д эхлэх юм. Өнгөрсөн долдоо хоногийн эцсээр талууд харилцан буулт хийх байх гэж хүлээж байсан юм. Харин одоо санхүүгийн зах зээлүүд шинэ оныг маш тогтворгүй орчинд эхлэх эрсдэлтэй болоод байна гэж шинжээчид үзэж байна.