БНХАУ-ын төр засаг шинэ оны 1-р сарын 1-нээс эхлэн тус улсын томоохон 74 хотын агаарын бохирдолын тухай цаг тутамын мэдээллийг нийтлэж байх болно гэж орон нутгийн ХМХ-үүд өнөөдөр мэдээллээ. Хятадын томоохон хотуудын агаарын бохирдолт хотын засаг захиргааны чухал асуудлуудын нэг болоод байна. Төр засгийн мэдээллэж байгаагаар Бээжин, Шанхай. Гуанчжоу, Сиани хотуудын агаарт хаягдаж байгаа микро хэсгүүдээс болж жил бүр эдийн засагт 1 тэрбум долларын хохирол учирч 8600 хүн цагаасаа өмнө нас барж байна. Агаарын бохирдолтын тухай шинэ мэдээлэлд микро хэсгүүдийн тухай бичихээс гадна хүхрийн диоксид, азот, нүүрс хүчлийн хийн агууламжийн талаар нийтлэх юм байна. Ажиглалтын 496 станцаас мэдээллийг авч байх юм байна. АНУ-ын ЭСЯ хятадын нийслэлийн агаарын бохирдолтын тухай мэдээллийг цаг тутамд цацдаг болсноос хойш ийм практик анх удаа Бээжинд тогтсон юм.