Иран улсын эсрэг ажиллагаанд Баку нутаг дэвсгэрээ ашиглуулахгүй. Азербайжан улсын ГХЯ-ны тэргүүн Эльмар Мамедъяров өнөөдөр сэтгүүлчидтэй уулзахдаа ингэж мэдэгдлээ. Иран улсын эсрэг байлдааны ажиллагаа явуулахад Азербайжан улсын нутаг дэвсгэрийг ашиглана гэсэн ямарч үндэслэлгүй мэдээлэл гадаадын ХМХ-үүдэд байнга гарч байна гэж Мамедъяров тэмдэглэсэн байна. Иймэрхүү мэдээллийг Азербайжан улсын гадаад бодлогын байгууллага болон бусад байгууллагуудаас байнга няцааж байсан гэдгийг ГХЯ-ны тэргүүн онцлон тэмдэглэлээ. “Тус бүс нутагт мөргөлдөөний шинэ голомтыг үүсгэхийг” Азербайжан улс огт хүсэхгүй байна гэж тэр нэмж хэлсэн байна. Баку үл ойлголцолыг энхийн болон хэлэлцээрийн замаар шийдвэрлэх талыг баримтладаг гэж тэр бас хэллээ.