“Седов”далбаат онгоцны дэлхийг тойрох аялалын 2013 оны маршрут өөрчлөгдсөн гэж ОХУ-ын загас агнуурын Холбооны агентлаг мэдэгдлээ. Тус бүс нутгийн тахалын байдал хүндрэлтэй байгаа гэсэн мэдээллээс болж энэ далбаат хөлөг энэтхэгийн Ченнай боомтод 2013 онд орхоос татгалзлаа. Мөн “Седов” хөлөг 2-р сарын 21-25-нд хятадын Шанхай хотод очих байснаа больж Гонконг орох болсон байна. Росрыболовста компанийн “Седов” далбаат онгоц дэлхийг тойрох аялалаа үргэлжлүүлж байна. 90 жилийн түүхтэй энэ домогт далбаат онгоц анх удаа ийм аялал хийж байгаа юм. Энэ далбаат онгоц 14 сарын турш 44 мянган далайн миль зам туулж, Европ, Ази, Африк, Америк тивийн 30 гаруй боомтод зочлох юм. Энэхүү дэлхийг тойрох аялалыг оросын төрт улс байгуулагдсны 1150 жил болон оросын газар зүйн нээлтийн түүхийн дурсгалт ойд зориулж байгаа юм. “Седов” хөлгийн дэлхийг тойрох аялал 2013 оны 7-р сард Санкт-Петербург хотод өндөрлөх юм.