Сирийн мөргөлдөөнийг зохицуулахад учирч байгаа гол саад тотгор бол дайсагнасан талуудын эвлэршгүй байдал гэж ОУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров НҮБ болон АОЛ-ийн сирийн асуудлаарх тусгай төлөөлөгч Лахдар Брахимитэй Москвад хийсэн хэлэлцээрийнхээ дүнгээр мэдэгдлээ.

Сирийн асуудлаарх тусгай төлөөлөгч хэвлэл мэдээллийнхэнтэй уулзах бүртээ л тус улсын нөхцөл байдал хүндрэлтэй байгаа ба сөргөлдөөн хурцдаж байна гэж мэдэгдсээр байна. Гэхдээ улс төрийн аргаар зохицуулах алхам байсааар байна. Хамгийн гол нь яагаад хэрэгжүүлэхгүй байна вэ? Үүнийг ойлгох нь нэг хэрэг гэж Сергей Лавров тэмдэглээд: «Өнөөдөр бид үүнийг л хийж байна. Сөргөлдөгч талууд эвлэршгүй байр суурь баримтлаж байгаа нь гол саад тотгор гэдгийг бид давтсаар байна. Үүнтэй холбоотойгоор гадаадын тоглогчид женевийн зарчим нь өнөөгийн алан хядлагаас гарах зуун хувийн боломж өгдөггүй юмаа гэхэд маш сайн боломж гэдгийг талуудад итгүүлэх ёстой гэж би нэг бус удаа ярьсан» гэж тэр хэллээ.

Харамсалтай нь улс төрийн аргаар зохицуулах Женевийн төлөвлөгөөг мөргөлдөөнд оролцогч талууд даган мөрдөхөд бэлэн бус байна. Дэглэмийг эсэргүүцэгчид эцсийн эцэст Хувьсгалт болон сөрөг хүчнүүдийн үндэсний эвсэлд нэгдлээ. Шинэ бүтцийн тэргүүнүүд дэглэмийг түлхэн унагаах нь гол зорилго гэж шууд л мэдэгдлээ. Дэглэмийн төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ хийхээс тэд шууд л татгалзлаа. Хэрвээ ийм байр сууринаас хандвал нөхцөл байдал улам л доройтоно гэж Лавров үзэж байна. Оросын дипломатчид өөрийн энэ байр суурийг Сирийн сөрөг хүчний үндэсний эвсэлийн тэргүүн Ахмед аль-Хатыбт тайлбарлахад бэлэн байна гэж Лавров мэдэгдлээ: «Бид Москвад уулзахад бэлэн гэдгээ илэрхийлсэн боловч тэрээр өөр улсын дундыг барьсан нийслэлд уулзахыг илүүтэйд үзсэн юм. Бид үүнд ч бэлэн байна. Хэрвээ бид өөрсдийн байр сууриа өөрчлөн үүнийхээ төлөө хэвлэл мэдээлэлээр уучлалт гуйвал бидэнтэй уулзахад бэлэн байна гэсэн түүний мэдэгдлийг би уншаад үнэхээр гайхлаа. Ноён Хатыб улс төрд жаахан туршлага муутай бололтой хөөрхий! Үнэн байдлаас холдуулан гуйвуулж байгаа ХМХ-үүдээс бидний байр суурийг мэдснээс бидэнтэй нүүр учиран уулзаж мэдвэл өөрт нь хэрэгтэй юм даа» гэж Лавров хэллээ.

Тус улсад энхийг сахиулах хүчнийг байрлуулах шаардлагатай гэсэн асуудлаар Сири улсын засгийн газар болон сөрөг хүчин зөвшилцсөн гэсэн мэдээлэл урьд нь ХМХ-үүдэд гарч байсан юм. Лахдар Брахими ОДХ радиод яриилцлага өгөхдөө үүнийг баталсангүй: «Цус урсгах явдлыг зогсооё гэж бодож байвал ажиглагчид юмуу, энхийг сахиулагчдыг яаралтай явуулах шаардлагатай байна. Энхийг сахиулагчдын анги нэгтгэл явуулвал оновчтой шийдвэр болно. Гэхдээ энэ нь бүхнийг хамарсан, багц арга хэмжээний салашгүй нэг хэсэг байх ёстой. Энэ багц арга хэмжээнд энхийг сахиулах хүч байрлуулах болон сонгууль явуулах ажиллагаа хүртэл багтсан байх ёстой юм» гэж Лахдар ярилаа.

Сири улсад НҮБ-ын ажиглагчдыг буцаан, тэдний тоог нэмэгдүүлхийг ОУ зорьж байна гэж Сергей Лавров мэдэгдлээ. Тус улсад ажиллаж байсан НҮБ болон АОЛ-ийн ажиглагчдын бүлгийг эргүүлэн татсан нь том алдаа болсон гэж тэр хэллээ. Сирийн байдал цаашид хэрхэхийг ард түмэн нь л шийдэх ёстой. Гэхдээ сиричүүд улс төрийн явцыг бие даан явуулж чадахгүй болсон. Харин олон улсын хамтын нийгэмлэг үүнд тус болох ёстой. Сири улсын мөргөлдөөнийг 2013 оны төгсгөлд ч биш бүр эхэнд нь улс төрийн аргаар зохицуулж болно гэж Лахдар Брахими үзэж байна.