Ахваз хотын нисэх онгоцны буудлын дороос нефтийн орд газар илэрүүлсэн тул нүүлгэнэ гэж Ираны төр засаг мэдээллээ. Нисэх онгоцны буудлуудыг удирдах ираны компанийн захирал Мохаммад Разулинежад энэ тухай сэтгүүлчидэд мэдээлсэн байна. Шинэ буудлыг Ахвазаас 15 километрийн зайд барина гэж Разулинежад ярьсан байна. “Газар дороос нь нефтийн орд газар илэрсэн тул Ираны үндэсний нефтийн компани Ахваз нисэх онгоцны буудлыг худалдаж авахаас өөр аргагүй болсон” гэж тэр нэмж хэлсэн байна.