Афганистаны зүүн хойд нутагт бямба гаригийн шөнө 5,8 баллын хүчтэй газар хөдөлсөн байна гэж АНУ-ын Геологийн алба мэдээлсэн байна. Газар хөдлөлт орон нутгийн цагаар 22 цаг 20 минутад Кабул хотоос зүүн хойд зүгт 180 километрт Гиндукуш мужид болсон байна. Энэ газар хөдлөлт алслагдсан нутагт болсон тул хүний амь нас эрсдсэн, эвдрэл сүйтгэл болсон талаар мэдээлэл одоохондоо байхгүй байна. Афганистантай хил залгаа Тажикстаны нутагт 4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон гэж АНУ-ын Геологийн алба мэдээлсэн байна. Душанбе хотод 3 баллын хүчтэй газар хөдөлсөн байна. Тажикстаны онц байдлын албанаас эвдрэл сүйтгэлийн тухай мэдээ ирүүлээгүй байна.