Та бүхний захидлаар бэлтгэн явуулдаг манай шуудангийн хайрцаг нэвтрүүлгийг хүлээн авч сонсоно уу. Үүгээр бид та бүхний сонирхосон асуултанд хариулж, захиалсан дуу хөгжмийг тань биелүүлдэг билээ. Манай нэвтрүүлгийг та бүхэн ням гариг бүр хүлээн авч байх болно. Та бүхэн захидлаа манай цахим шуудангийн хаягаар post_mn@ruvr.ru юм уу, эсвэл шуудангаар 115326 Россия, Москва, улица Пятницкая 25, радио “Голос России”, вещание на Монголию гэж хаяглаж ирүүлнэ үү?

Манай өнөөдрийн хөтөлбөрийг бид Шинэ жилийн баярт зориулж бэлтгэв. Энэ өдрүүдэд шуудангаар манай сонсогчдоос олон захидал, ил захидлуудыг бид хүлээн авлаа.

Хэд хоногийн өмнө манай редакц руу УБ хотоос бидний дотны анд Авирмэдийн Ичинноров залгаж манай хамт олонд шинэ жилийн баярын мэнд хүргэж, бидний ажил үйлсэд амжилт хүсч ийн ярьсныг та бүхэнд сонсгоё:

«Эрхэм Ичинноров оо, бидэнд Шинэ жилийн мэнд хүргэж, ажил төрлийн амжилт хүсэж, бидэнтэй байнгын холбоотой байдаг танд гарч буй Шинэ жилийн баярын мэнд хүргээд, танд болон танай гэр бүлд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье! Одоо таны сонсох дуртай Алла Пугачёвагийн “А знаешь всё еще будет “ дууг сонсгоё, тухлан сууж хүлээн авна уу?»

Та бүхэн Алла Пугачёвагийн дуулсан “Бүх юм сайхан болно” дууг сонслоо. Гарч байгаа Шинэ жилд та бүхэнд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе!

Манай “Шуудангийн хайрцаг нэвтрүүлгийн” Шинэ жилд зориулсан дугаары үргэлжлүүлье! Дуу хөгжим, кино зэрэг нь Шинэ жилийн баярыг тохиолдуулан 10 хоног амардаг оросын иргэдийн хувьд хамгийн гол хэрэгсэлүүд байдаг. Бидэнд ийм нэгэн захидлыг Баянхонгор аймгаас Юмчмаа ирүүлжээ. Тэр захидалдаа, Шинэ жилийн мэнд хүргэе! Та бүхний ажил үйлсэд амжилт, амьдралд чинь сайн сайхныг хүсэн ерөөе! Би оросын телевизүүдийн бэлтгэсэн Шинэ жилийн баярын хөтөлбөрүүд. Зөвлөлтийн үеийн шинэ жилийн сэдэвтэй инээдмийн кинонуудыг үзэх дуртай. Энэ жилийн Шинэ жилийн хөтөлбөрөөр ямар шинэ кино гаргах гэж байгаа болон оросууд чухам ямар киног илүү сонирхож байгаа тухай ярьж өгнө үү?

Эрхэм хүндэт Юмчмаа танд мэндчилгээ ирүүлж, захидал бичсэнд талархал илэрхийлье. Шинэ жилээр оросын телевизийн сувгуудаар оросуудын дуртай хуучин шинэ жилийн сэдэвтэй инээдмийн кинонуудыг болон шинээр бүтээсэн кинонуудыг үзүүлэх болно. “Иван Васильевич мэргэжлээ сольсон нь”, “Ы ажиллагаа”, “Багт наадмын шөнө”, “Морозко”, “Ид шидтэн”” зэрэг киногүйгээр Шинэ жилийг төсөөлөхийн аргагуй юм. Эдгээр кино бүтээлүүдийг монголчууд сайн мэдэх болсон. Сүүлийн жилүүдэд шинэ жилийн баярыг тохиолдуулан шинээр олон кино гарч байна.

Гэхдээ оросуудын шинэ жилийн хамгийн хайртай киногоор нэрт найруулагч Эльдар Рязановын “ Ирония судьбы” кино хэвээр үлдсэн юм. Энэ кино нь оросын телевизийн олон сувгаар үзүүлэх болно. Энэ киноны дуу бас их ард түмний дуртай дуу болсон. 1978 оны 1-р сарын 1 нд телевизийн дэлгэцнээ анх удаагаа гарсны дараа, 2-р сард олон телевиз үзэгчдийн хүсэлтийн дагуу уг киног давтаж байжээ. Энэ киноны баатруудын олон үг хэллэг ардуудын хэлэх дуртай үг нь болсон юм. Одоо бид таны хүсэлтийг биелүүлж, энэхүү гайхамшигтай киноны “Если у вас нету дома”/ “Хэрвээ та орон гэргүй бол”/ дууг Александр Буйновын дуулахыг сонсгоё.

Манай сонсогчдын дунд залуучууд цөөнгүй байдагт бид баяртай байдаг. Дараагийн захидлыг бидэнд 12 настай С.Алтангэрэл ирүүлжээ. Тэр УБ –ын 6 –р дунд сургуульд суралцдаг.

Тэр захидалдаа, манайх гэр бүлээрээ “Оросын дуу хоолой”радио нэвтрүүлгийг сонсдог. Надад ням гаригийн нэвтрүүлгүүд их таалагддаг. Би орос улсад нэг ч удаа очиж байгаагүй, гэхдээ оросын олон кинонд дуртай. Иид гэртээ Москвагийн Улаан талбай болон Москва хотын түүхэн дурсгалт газруудтай гэрэл зургууд болон ил захидлуудыг хадгалдаг. Жил бүр Кремльд хамгийн том Сүлд модны наадам болдог тухай дуулсан. Хамгийн өндөр гацуур модыг их гоё чимж, хүүхдийн багт наадам явуулдаг гэж сонссон. Энэ тухай ярьж өгнө үү? Бас Кремлийн Ёлканд яаж оролцож болох вэ?”гэж асуужээ.

Алтангэрэл ээ, чамд их баярлалаа. 1954 оноос эхлэн Кремльд хүүхэд багачуудад зориулж анхны Сүлд модны наадмыг хийсэн. Энэ нь Өвлийн өвгөн аав, Цасан охин, үлгэрийн баатрууд болон ид шидтэнүүд заавал оролцох ёстой үлгэрийн зохиомж юм. Жил бүр давтагдашгүй тайз засал, гэрлийн тусгай эффектүүд, тод өнгийн гоёмсог хослолтой үлгэрийн баатрууд нь хүүхэд багачуудад баяр дээр баяр нэмдэг. Кремлийн Шинэ жилийн Сүлд модны наадам нэгэн зэрэг гурван танхимд болж өнгөрдөг. Ингэхдээ театрчилсан тоглолт нь ордны Концертын танхимд болж өнгөрдөг. Кремлийн шинэ жилийн тоглолт бүрд таван мянга орчим багачуул оролцдог.

Улсын хамгийн гол Сүлд модны наадамд бүхоросын олимпиадуудад түрүүлсэн, спортын тэмцээн уралдааны шагналтанууд, онц сурлагатан шилдэг тэргүүний хүүхдүүдийг урьж оролцуулдаг. Түүнчлэн, Кремлийн Сүлд модны наадамд эх, эцэг нь албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан асрамжийн газруудад хүмүүждэг өнчин хүүхдүүд болон ядуу гэр бүлийн хүүхдүүд оролцдог. Кремлийн Елканы тасалбары театрын тасалбар түгээгүүрээс авах юм уу, Интернетээр захиалж авч болно.

Манай сонсогч Алтангэрэлд зориулж “Өвлийн ойд төрсөн гацуурхан” дууг сонсгоё. Энэ дуу зуу гаруй жилийн настай гайхамшигтай дуу юм.

Шинэ жилийн уур амьсгалтай, шинэ бүтээл амжилтаар дүүрэн захидлуудыг авах ямар сайхан гэж санана. Ийм нэгэн захидлыг бидэнд Орхон аймгаас Пүрэвсүрэн ирүүлжээ.

Тэр захидалдаа, Та бүхэнд шинэ жилийн мэнд хүргье. Гарч байгаа шинэ жил та бүхэнд аз жаргал, сайн сайхныг авчрах болтугай гэж ерөөе! Түүчлэн, өөрийн нутаг нэгтэнүүддээ цэцэглэн, хөгжихийн ерөөлийг дэвшүүлье! Намайг бага байхад аав маань жижигхэн хөөрхөн шилэн ёлок Оросоос авч ирж байсан. Энэ бол жижигхэн бөөрөнхий бөмбөлөг бөгөөд дотроо цас ордог тунгалаг шилтэй тоглоом байсан. Би одоо хүртэл үүнийгээ хадгалж явдаг. Шинэ жилийн шилэн тоглоомнуудыг одоо орост хийсэн хэвээр үү, тэдгээрийг яаж хадгалах ёстой тухай ярьж өгнө үү?” гэж бичжээ.

Пүрэвсүрэн бид танд баярлалаа. Таны сонирхосон асуултыг бид хариулъя.Оросын хамгийн алдартай ёлканы тоглоом хийдэг үлйдвэр бол Клин хотын “Ёлочка” үйлдвэр юм. Энд орчин үеийн технолгиор янз бүрийн гоёмсог тоглоомуудыг хийдэг. Түүнчлэн, уламжлалт ёлканы шар болон төрөлө бүрийн амьтдын дүрстэй тоглоомуудыг энд хийж байна. Мөн энд шинэ жилийн тоглоомнуудыг мод, папье-маше болон даавууг ашиглаж хийдэг. Шинэ жилийн худалдаан дээр пластик болон хямд шилээр хийсэн хятадын тоглоомнууд ч байдаг юм. Ингэхдээ эдгээр нь чанар муутай, зарим тохиодолд эрүүл мэндэд аюултай байдгийг анхаарах хэрэгтэй гэж – «Ёлочка» үйлдвэрийн ажилтан Алексей Петров ярьж байна:

«Шилэн тоглоомыг авахдаа утас юм уу, тууз авахаа мартуузай. Тоглоомны дээрх төмөр утсан чихэнд утсаа сүвлээд, утсаа зангидана. Хэрвээ тоглоомны чих сугарч гарч байвал, уг тоглоомоос татгалзах хэрэгтэй. Түүнчлэн, ёлканы тоглоомыг сонгохдоо тэдгэрийн бүрхэлтийг сонирхох хэрэгтэй. Ингэхдээ цаасан салфеткаар арчиж үзэх хэрэгтэй, хэрэв будаг гаран дээр юм уу, цаасан дээр үлдвэл уг тоглоом чанар муутайг илтгэж байна. Мөн шилэн тоглоомнууд нь дэндүү хүнд байж болохгуйг санаж байгаарай. Эс тэгвэл мод даахгуй шүү дээ».

Манай сонсогч Пүрэвсүрэнгийн тавьсан асуултанд хариуллаа. Одоо та бүхэнд “Шинэ жилийн тоглоомнууд” дууг сонсгоё.

Одоо та бүхэнд Дундговь аймгаас манай сонсогч Түдэв гуайн бичсэн захидлыг танилцуулъя.

Түдэв гуай, захидалдаа “Оросын дуу хоолой3 радиогийн хамт олонд шинэ жилийн мэнд хүргье! Та бүхний юу санасан есөн хүсэл сэтгэлчлэн бүтэх болтугай ! гэж ерөөжээ. Танд их баярлалаа. Одоо таны сонирхсон оросууд шинэ жилээр ямар бэлэг бэлэглэдэг тухай ярьж өгье.

Санал асуулгын дүнгээр шинэ жилээр хамгийн их бэлэглэдэг зүйлд гоо сайхны зүйлүүд, тухайлбал, нүүрний будаг, үнэртэй ус, тоглоом оржээ. Хэрэглэгчдийн сүүлийн судалгаанаас үзэхэд, гоёл чимэглэлийн зүйлүүд болон бугуйн цагнууд хамгийн их эрэлт хэрэгцээтэй байна. Эрчүүд Шинэ жилийн баярын өмнө дуртайя электрон бараа худалдан авдаг байна. Харин хүүхнүүд бэлэгнд ном худалдан авах нь олонтоо аж.

Ингээд манай нэвтрүүлэг өндөрлөх цаг ирж байна.Бид нэвтрүүлгээ “Таван минут “ дуугаар дуусгаж байна. Та бүхэн хуучин оноо сайхан үдэж, шинэ 2013 оноо хөөр баяраар дүүрэн угтаарай! Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Та бүхэн манай нэвтрүүлгээр юу сонсох дуртай байгаа болон ямар дуу хөгжим сонсох хүсэлтэй байгаагаа манай нэвтрүүлгийн цахим шуудангийн хаягаар post_mn@ruvr.ru юм уу, эсвэл шуудангаар 115326 Россия, Москва, улица Пятницкая 25,радио “Голос России”, вещание на Монголию гэж хаяглаж ирүүлнэ үү? Дараа дахин уулзатлаа баяртай.