Дэлхийн томоохон хоолой тавилтын “Транснефть” компани “Зүүн Сибирь-Номхон Далай” \ВСТО\ нефтийн хоолойн хоёр дахь ээлжийг ашиглалтанд орууллаа. Баруун, Зүүн Сибириэс Алс Дорнод болон АНД-н зах зээл рүү нефть тээвэрлэх нь энэ шинэ салааны гол зорилго юм. Хоёр дахь ээлжийг ашиглалтанд оруулсан явдал дамжуулах хоолойн сүлжээний хүчин чадлыг мэдэгдэхүйц нэмэгдүүлж, тун удахгүй ВСТО гэсэн ижил нэртэй шинэ маркын нефть маш их нэр хүндтэй болно гэж шинжээчид үзэж байна.

ВСТО төслийн ач холбогдлыг ОУ-ын хувьд үнэлэхгүй байхыг аргагүй юм. Энэ суваг нь эрчим хүчний нөөцийн экспортыг олон талтай болгоно. Дамжуулах хоолойн сүүлчийн ээлжийг ашиглалтанд оруулснаар оросын газрын баялагаас гаргаж авсан нефтийг хоолойгоор Козьмино боомт хүргэж тэндээс нь нефть тээгч хөлөг онгоцуудаар Япон, Хятад улсууд болон АНУ-д төмөр замын терминалуудыг алгасан хүргэх болно. ОУ-ын хувьд экспортын асар их нөөц бололцоо нээгдэж байгаа юм. Сингапур, Өмнөд Солонгос, Малайз улсууд зэрэг шинэ шинэ зах зээлүүд оросын нефтийн үндсэн хэрэглэгчид болж чадах юм.

Эрчим хүчний нөөцийн хэрэглээ улам ихээр өсөж байна гэж Хятад улс нэг бус удаа мэдэгдэж байсан ба Москва Бээжинтэй нефть нийлүүлэлтийн урт хугацааны хэд хэдэн гэрээнд гарын үсэг зураад байна. Одоогийн жил бүрийн 30 сая тонн нийлүүлэлтийг 70 бүр 80 сая тонн хүргэх зорилго тавиад байна гэж Эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн ерөнхий захирал Владимир Фейгин ярьж байна. Үүнээс гадна ОУ-д нэгэн ашигтай зүйл байгаа, энэ нь ВСТО төрлийн шинэ нефть юм: «80 сая тонн гэдэг бол асар их хэмжээ бөгөөд үүнийг хоёр салаагаар дамжуулах юм. Гадаадын хэрэглэгчидэд нийлүүлээд байгаа их хэмжээний нефть нь нефтийн шинэ төрөл болох ВСТО-г бий болгосон юм. Баруун, Зүүн Сибириэс энэ чиглэлд нийлүүлж байгаа нефть нь УРАЛС төрлийн холимогоос хамаагүй чанартай гэдгийг хэрэглэгчид аль эртнээс анзаараад байна. ВСТО нь цэвэр, хүхэр маш багатай, хөнгөн юм. Худалдаж байгаа нефтийн хэмжээ байнга нэмэгдэж байгаа, цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа тул дэлхий нефтийн шинэ төрөл бий болох боломж илүү байгаа юм» гэж тэр ярилаа. Дэлхийн холимог нефтийн WTI, Brend үндсэн сортуудтай ижил төсөөтэй төрлүүд гарч ирэх цаг нь аль хэдийнээ болсон гэж “Арбат капитал” компанийн нефть, хийн зах зээлийн шинжээч Виталий Громадин ярьж байна.

«Бирж дээрх үнэ бүртэлтийг ажиглаж байхад өөрийн гэсэн бенчмаркыг бий болгох шаардлагатай нь харагдаж байгаа юм. Учир нь WTI маркын нефтийн үнэ доогуур байгаа нь тээврийн дэд бүтэц хангалтгүй байгаа АНУ-ын орон нутгийн чанартай шалтгаанаас болж байгаа юм» гэж тэр ярилаа.

ВСТО шинэ сортын нефть нь дэлхийн зах зээл дээр заавал гарах бөгөөд эрэлтэй хэрэгцээтэй болно. Энэ нь зүгээр л цаг хугацааны асуудал юм.