Башар Асадын эсрэг тэмцэж байгаа сирийн сөрөг хүчнийг Египет улс бүрэн дэмжиж байна гэж тус улсын ерөнхийлөгч Мухаммед Мурси мэдэгдлээ. Сири улсын ирээдүйд ерөнхийлөгч Асадын эрх баригч дэглэмд зай байхгүй гэж парламентын дээд танхимын депутатуудын өмнө бямба гаригт үг хэлэхдээ ерөнхийлөгч Мурси мэдэгдсэн байна. Сири улсад цус урсгахыг зогсоох нь египетийн төр засгийн явуулж байгаа бодлогыг гол чиглэл гэж тэрээр тэмдэглэсэн байна. Одоогийн дэглэмийг солихын төлөө тэмцэж байгаа сирийн ард түмэнд туслахын тулд мөргөлдөөнийг энхийн аргаар зохицуулахын төлөө Каир тэмцэж байна. Олон улсын болон бүс нутгийн түвшинд зөвшилцсөн дэмжлэгийн хүрээнд дэглэмийг солих ёстой гэж Мурси онцлон тэмдэглэжээ. “Энэ бүгд нь Сири улсын эв нэгдлийг хадгалахад үйлчлэх ёстой гэж” Египет улсын ерөнхийлөгч нэмж хэллээ.