Москвагийн “Внуково” онгоцны буудалд болсон Ту-204 онгоцны сүйрлийн шалтгаан нь цаг агаарын хүнд нөхцөл дэх техникийн гэмтэл байж магадгүй юм. Оросын нийслэлийн хууль сахиулах байгууллагын эх сурвалж өнөөдөр “Интерфакс” агентлагт ингэж мэдэгдсэн байна. Гэхдээ нисэгчдийн буруутай үйлдлээс болж энэ эмэгнэлт явдал болсон байж болох хувилбарыг мөрдөн байцаалтын явцад бас авч үзэж байна гэж эх сурвалж тус агентлагт мэдээлжээ. Онгоцны энэ сүйрэл бямба гаригийн орой болсон юм. Оросын “Рид Вингс” компанийн Ту-204 онгоц нийслэлийн “Внуково” нисэх онгоцны буудалд газардах үеэрээ буух талбайгаасаа гарч шатсан байна. Чех улсаас буцаж ирсэн тус онгоцонд 8 хүний бүрэлдхүүнтэй багынхан байсан гэж ОХУ-ын ОБЯ мэдээлжээ. Тэдний 4 нь амь насаа алдаж, 4 нь хүнд шархтайгаар эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ сүйрлийн шалтгааныг мөрдөн байцаахын тулд Улс хоорондын нисэх хүчний хорооноос комисс байгуулжээ. Нислэгийн мэдээлэлийг бүртгэдэг бүртгэгчийг тус хороонд хүргүүлсэн бөгөөд мэрэгжилтнүүд ажилдаа ороод байна. Энэ онцгой нөхцөл байдлыг мөрдөн шалгах засгийн газрын комисс байгуулахыг ОХУ-ын ерөнхий сайд Д.Медведев даалгасан байна. Үүнээс гадна ерөнхий сайд шаардлагатай бүх хүчнийг дайчлан хэлмэгдсэн хүмүүст тусламж үзүүлхийг мөн даалгажээ. Ту-204 онгоцны сүйрлээс болж амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүлийнхэнд 1 сая рубль төлнө гэж Москва хотын захиргаанаас мэдээлсэн байна.

Гэрэл зураг