ОХУ ын ГХЯ ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр улс орнуудыг сирийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхдээ, өөрсдийн үндэсний сонирхолуудын үүднээс бус харин бүс нутгийн тогтвортой байдлын сонирхолуудаас хандахыг уриалжээ. НҮБ ын болон АОЛ-ийн Сирийн тусгай төлөөлөгч Лахдар Брахимитэй яриа хэлэлцээр хийснийхээ дараа тэрээр, сирийн хямралыг шийдэхэд бүгд “үндэсний геополитикийн нарийн тооцоонуудаас “салах шаардлагатай байна гэж мэдэгдэв. Энэ асуудлыг шийдэхдээ “ бүс нутгийн тогтвортой байдлыг хангах туйлын зорилгыг” удирдамжаа болгох ёстой гэлээ. Тэрээр цааш хэлэхдээ, хэрвээ бид ямарч арга хэмжээ авахгуй юм бол “хямрал нь ойрхи-дорнодын бүс нутагт тогтворгүй байдал” бий болсноор дуусч мэднэ гэлээ.

Брахими тэмдэгдэхдээ, Сирийн улстөрийн замаар зохицуулахаас татгалзах нь Сирийг “сомалийн” ижил сөргөлдөөнд хүргэж мэдэх юм гэлээ. Сирид “тогтвортой улстөрийн үйл ажилллагаа “байх ёстой бөгөөд үүнээс хоёрдагч засаг нь тус улсыг тарж бутрахад буюу Сомалид гарсантай адил байдлад хүргэж мэднэ гэв.