2012 онд нэг баррель нефтийн үнэ 92-125 ам. долларын хэлбэлзэлтэй байсан. Шинжээчдийн урьдчилсан прогнозоор, дараагийн жилд нефтийн дундаж үнэ 100 орчим долл. байна. Гэхдээ Ойрхи-Дорнодод сүйрэл гарвал, нефтийн үнэ хаданд гарч 200 долл. болж мэдэх юм.

2012 онд эрчим хүчний тээгчийн үнэ дэлхийн эдийн засгийн цар хүрээнд ямар нэгэн сүйрэл болон гэнэтийн үсрэлтгүй амар тайван болж өнгөрсөн. Шинжээчдийн тэмдэглэж байгаагаар, ийм байдал нь бүгдэд эвтэйхэн аж. Тиймээс нефтийн дундаж үнэ 2012 оны түвшин дээр үлдэх үндэслэлтэй байна.

Гэхдээ Ойрхи-Дорнодын байдал хяналтаас гарвал энэ нь талаар өнгөрнө. Энэ тохиолдолд нефть нь дээд хэмжээг цохиж чадна гэж “НомосБанк”ийн шинжээч Денис Борисов итгэлтэй байна: «АНУ ын сонгууль дуусч, одоо ираны асуудал яригдаж байна. Байдал сөргөөр өрнөх тохиолдолд нефтийн үнэ өсч, 200 доллар хүртэл нэмэгдэж мэдэх юм» гэж хэллээ.

Эрчим хүчний тээгчийг олборлох томоохон шинэ төслүүдийг хэрэгжүүлсэн нь үнийн бодлогод мөн нөлөөтэй байх болно. Гэхдээ 2013 онд ийм хүчин зүйл нэг их ажиглагдахгуй болов уу гэж “ИФД” капитал “ компаний шинжээч Виталий Крюков ийн тэмдэглэж байна: «Одоо ирээдүйд занарын нефтийг боловсруулах тухай олонтоо ярьж байна. Тэдгээр нь урт хугацаатай ч хүчтэй нөлөө үзүүлэх юм. Одоогийн байдлаар, тэдгээрийг 2013 онд мэдэгдэхүйц нөлөөтэй» гэж хэлж үзэхгүй байна.

АНУ-ад үнэхээр занарын хийн хөтөлбөрийг идэвхитэй хөгжүүлж байна. Гэхдээ Номос-банкны шинжээч Денис Борисовын үзэж байгаагаар, Европ “занарын хувьсгал” гэгч заналхийлээгүй байгаа аж: «Бүр эхнээсээ Европын сланцевын ирээдүй нь хувийн газар өмчлөхтэй холбоотой алтай нилээд сонирхол татахуйц бус харагдаж байсан. Европын хүн амын нятграл нь өндөр, занарын хийн орд газрууд маш их. ExxonMobil компаний Польшид хэрэгжүүлэх төслөөс татгалзсан явдал нь Европд занданы төслийг их хэмжээгээр хэрэгжүүлэх боломжгүй юм гэдгийн дохио болсон юм» гэж хэлсэн.

Нөгөөтэйгүүр, оросын компаниуд дэлхийн зах дээр нүүрсустөрөгчийн нөлөөг эрчимжүүлж байна. Тухайлбал, Роснефтийн дпэлхийн хамгийн их нөөцтэй болон хоногт хамгийн их олборлодог болох нь тогтоогдоод байгаа,орос-английн ТНК –ВР компаний үнэт цаасны арилжааг 2013 онд зогсоох юм. Шинжээчдийн үзэж байгаагаар, энэ нь тэнгисийн уснаас олборлолтоо хийдэг компаний байр суурийг улам бэхжүүлнэ. Энэ нь шинжээчдийн ярьж байгаагаар, түр зуурын цаг хугацааны төдий асуудал ажээ.