Москва Сирид НҮБ ын ажиглагчдыг буцаахын төлөө болон тэдний тоог нэмэгдүүлэхийн төлөө байна. Энэ тухай өнөөдөр ОХУ ын ГХЯ ны тэргүүн Сергей Лавров НҮБ- ын болон АОЛ- ийн сирийн тусгай төлөөлөгч Лахдар Брамхимитэй яриа хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгдэв. Сирид ажиглагчдыг буцаж ирэхэд Олон улсын хамтын нийгэмлэг нь яриа хэлэлцээр явуулахад туслана. “Гал зогсоох тухай яриа хэлэлцээрийг ” хянахын тулд тэдгээрийн тоог өмнөх үеийнхээс нэмэгдүүлэх юм”. Сайдын ярьж байгаагаар, гал зогсоох тухай гэрээгээр тохиролцоонд хүрэх ёстой бөгөөд энэ нь урьтал болох юм. Лавров Сирид алан хядагчдын, тухайбал, Аль-Каидын сүлжээтэй холбоотой үйл ажиллагаа эрчимжиж байгаад түгшиж байгаагаа илэрхийлэв. Тэрээр Сирийн мөргөлдөөн яваандаа шашин хоорондын тэмцлийн шинжтэй болж магадгүй санаа зовниж буйгаа нэмж хэллээ.