Японы сонгогчдын дийлэнхи нь Синдзи Абе тэргүүтэй сайд нарын шинэ танхимыг дэмжиж байгааг японы сонинуудын явуулсан олон нийтийн санал асуулга гэрчилж байна. Тухайлбал, “Майнити” сонины хувилбраар, засгийн газрыг японы сонгогчдын 52 % дэмжиж байгаа аж. “Иомури” сонины дүнгээр, шинэ засгийн газрын гол урьталаар Японы эдийн засгийн үзүүлэлтүүд сайжрах ёстой аж. Гэтэл японы сонгогчид эрчим хүчний асуудлаас болж дотроо хуваагдаад байна. Тухйалбал, зогсоосон тогоонуудыг дахин ашиглалтанд оруулах саналыг 46 % дэмжиж байна гэж “Иомури “сонин бичжээ.

Хуучирхаг үзэлтэй Либерал –Ардчилсан нам нь 12 –р сарын 16 -нд тус улсын парламентын сонгуульд ялсан юм. Сонгуулийн кампанит ажлын явцад Абе нь эдийн засгийг бэхжүүлж, төрийн зээлийг бууруулна гэж амласан.