Хятадын “Бэйдоу” навигацын систем иргэний төдийгүй цэргийн зориулалттай аж. Үүнийг ХКН ын ТХ ны Цэргийн зөвлөлийн дэд тэргүүн, УТТ-ны гишүүн Фань Чанлун хүлээн зөвшөөрсөн. Тэрээр хятадын армийн хиймэл дагуулын навигацын гол системийг шалгасан. Өөрөөр хэлбэл, Бээжин Азийн орнуудад өөрийн навигацын системийг санал болгохоос нэг хохогийн өмнө.

Фань Чанлун тэмдэглэхдээ, “Бэйдоу” ихэнхи мэдээллийн системүүдийн суурь болж байна. Үг системийг цэргийн болон иргэний зориулалтаар ашигалж байгаа бөгөөд арми болон ард түмнийн аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хамгаалахад чухал үүрэгтэй гэжээ.Шинжээчдийн үзэж байгаагаар, “Бэйдоу” чиглүүлэгч систем нь Бээжинд 25 тэрбум орчим долл. тусч байна.

Хятадын өндөр албан тушаалтны “Бэйдоу” нь цэргийн нэг бүрдүүлэгчийн нэг болох тухай мэдэгдэл нь тийм илэн далангүй байсангүй гэж Алс-Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер ийн ярьж байна: «Цэргийн салбарын аливаа чиглүүлэгч нь дээд зэргээр пуужингаар хангагддаг нь тодорхой. Орчин үеийн мэдээллийн дайн нь хиймэл дагуулыг байг устгахад болон техникийн хөдөлгөөнийг ашиглахгуй байхын аргагуй юм. Үүнийг Ойрхи-Дорнодын америкчуудын хийж байгаа дайнууд харуулж байна.Ийм төрлийн дайнд Хятад ч бас бэлтгэж байна. Си Цзиньпин хятиадын зүүн хэсгийн Гуанчжоугийн цэргийн тойрогт айлчлахдаа арми нь орчин үеийн дайн хийхэд бэлэн гэж тов тодорхой хэлсэн. Үүнд хиймэл дагуулын туслалцаатай чиглүүлэгч систем нь гайхалтай үүрэг гүйцэтгэж байгаа гэдэг ч ойлгомжтой» гэж хэллээ.

Шинжээч нь Хятадын дайнд бэлэн байгааг нарийн дүгнэхийг зорьсонгүй. Нөгөөтэйгүүр, тэр энэ нь БНХАУ-ын цэргийн урьталуудын нэг байгаа гэдгийг ойлгуулсан: «Тэд сансрын нисгэгчтэй хөлөг, Ангараг гаригийг тойрох хиймэл дагуулыг хөөргөснийг үзэхэд, Хятад улс маш том амжилтанд хүрсэн төдийгүй тус улсын хурдан хөгжиж буйг гэрчилж байна. Ингэхдээ тэд энэ салбарт ямар нэгэн алдаа дутагдал огт гаргахгуй байна. Тэд АНУ -ын түвшинд хүрч чадсан уу? Энийг хэлэхэд хэцүү. Үгүй л болов уу. Гэхдээ тэдний түвшинд дөхөж очиж байгаа гэдэг бол эргэлзээгүй үнэн» гэж хэллээ.

“Бэйдоу “нь дайсны болзошгүй пуужингийн чадавхийг тэглэх хувиар ашиглаж болох элемент гэж үзэж байгаа мэргэжил нэгтэнүүдтэйгээ Яков Бергер санал нэгтэй байна. Мэдээж хэрэг, бидний мэдэж байгаагаар, үүний тулд идэвхитэй хамгаалалтанд саад учруулах тусгай вирусуудыг гаргадаг. Энэ бол мэдээллийн дайны гол үндсэн хэсэг юм.

Цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар, одоо үед сансрын хөтөлбөрүүд хөгжиж байна. Тус улс бусдын пуужингуудыг харваж болох хиймэл дагуулыг хөөргөсөн. Мэдээлэл дамжуулалтыг хаахад зориулсан дуу чимээ гаргах тусгай хэрэгсэлүүд бий. Бусдын идэвхитэй хамгаалалтанд саад болох зориулалтын тусгай вирусуудыг гаргаж байна. Энэ бүгд нь одоо үед мэдээллийн дайны гол бүрдүлэх хэсэг болж байна.

Цэргийн шинжээчид нь орчин үед америкийн навигацын GPS системийг мэдээллийн системд болон дэлхийн нилээд хэдэн орнуудын арми харилцаа холбоонд ашиглаж байгааг дурдаж байна. Гэтэл АНУ энэхүү системийг ямарч үед дэлхийн тодорхой районуудад бүхэлд нь идэвхигүй болгох боломжтой юм. Тэгвэл “Бэйдоу” систем америкийн GPS системийн хүчтэй өрсөлдөгч болж чадна.