Өмнөд-Солонгосын худалдааны сайд Бак Тэ Хо Дэлхийн худалдааны байгууллагын тэргүүнд нэр дэвшигчдын жагсаалтанд оржээ. Франс пресс агентлагийн уламжилж байгаагаар, 2005 оноос тус байгууллагыг удирдаж байгаа францын иргэн Паскаль Ламигийн мандат 2013 оны 8 –р сарын 31 нд дуусах аж. Түүний өмнө Еврокомиссийн тэргүүн Карель де Гюхт байсан бөгөөд ДХБ ын шинээр сонгогдох тэргүүн Европ, Америкаас сонгогдох нь юу л бол. ДХБ ын тэргүүнээр Мексик, Индонез, Иордани, Кени, Коста-Рика, Гана болон Өмөнөд Солонгосын төлөөлөгчид нэр дэвшээд байна. Найман нэр дэвшигчийн гурав нь эмэгтэйчүүд юм. ДХБ-ын ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажил даваа гаригт дуусна. Лаамигийн дараагийн хүнийг 2013 оны 5-р сарын 31 –нд болох Ерөнхий зөвлөлийн хурлаар албан ёсоор зарлана.