Та бүхэнд “Оросын дуу хоолой” радиогийн “Танд зориулсан хөгжим” хөгжмийн хөтөлбөрийг та сонорцуулья.

Өнөөдөр бид та бүхнийг Сибирээс гаралтай залуу авъяаслаг дуучин Пелагеягийн уран бүтээлтэй танилцуулах болно. Тэрээр орос ардын дууг өвөрмөц дуулдаг нэгэн. Тэр ардын дуу хөгжмийг эстрадын рок элементүүдтэй чадварлаг хослуулж чадсан.

 

Тэр Новосибирск хотод төржээ. Пелагея багаасаа сонсгол сайтай, хооолойн цар хүрээ өргөн, аливаа дууг өөрийн манераар дуулдаг өвөрмөц авъяастай хүүхэд байлаа. Сибирьт хосгүй авъяастай дуучин охин амьдардаг тухай мэдээг сэтгүүлчид улс даяар шуурхайлан бичиж байлаа. Пелагея арван настайдаа “Утренняя звезда”/ “Өглөөний од”/ телевизийн нэр хүнтэй хүүхдийн уралдаанд оролцож, “1996 оны Орос улсын ардын дууны шилдэг дуучнаар” тодорч байлаа. Одоо та бүхэнд Пелагеягийн нилээд эрт үеийн уран бүтээлийн хамгийн алдартай дуунуудын нэгээс сонсгоё.

Төрөлх Новосибирск хотдоо тэр Хөгжмийн дээд сургуулийн дэргэдэх хөгжмийн сургуульд суралцаж байсан. “Сибирийн өсвөрийн авъяасинууд” сангийн нэрэмжит шагналтан бөгөөд НҮБ ын олон улсын “Ертөнцийн шинэ нэрүүд” хөтөлбөрт оролцогч тэр тус улсын хамгийн нэр хүндтэй тайзнаа дуулсан.

Тэр гоцлол дуугаар ээжтэйгээ хамт хичээллэж байжээ. Ингэхдээ сибир нутгийн уламжлалт дуулах ур чадварыг хөгжүүлэн, бэхжүүлж байсан.

“Би дуучин хүмүүсээр хүрээлэгдсэн тийм орчинд өссөн. Миний хайртай дотны хүмүүс маань оросын уран бүтээлд хайртай, хүндэтгэлтэй ханддаг байсан. Тиймээс би өөрийн ардын дуунд хайртай болж, одоо тэдгээрийг рок маягаар дуулж байна. Миний бодлоор рок, ардын аман зохиолтой гайхамшигтай зохицдог” гэж Пелагея ярьж байна.

Одоо Пелагея Москвад амьдарч байна. Энд тэр Оросын театрт урлагийн акадмийг төгсч, эстрадын дуучны диплом гардсан. Тэр өөрийн “Пелагея “ нэртэй хамтлагтай. Хамтлагийн бүрэлдэхүүн байнга солигдож байдаг ч, өөрийн стилээр бусад хамтлагуудаас сүрхий ялгаатай байдаг. Өөрийн хамтлагтайгаа хамт дуучин эмэгтэй ардын дууны гурван цомог гаргаад байна. Одоо Пелагея романсаар диск гаргахаар төлөвлөж байна. Тэрний ярьж байгаагаар, уг бүтээлдээ тэр уламжлалт романсы орчин үеийн аялгуутай нийцүүлэн дуулах ажээ.