НҮБ- ын болон АОЛ- ийн тусгай төлөөлөгч Лагдар Брахими өнөөдөр Москвад хүрэлцэн ирж, Сирийн байдлыг зохицуулах нилээд хэдэн цогцолбор асуудлыг ОХУ ын ГХЯ –ны тэргүүн Сергей Лавровтой хэлэлцэнэ. ОХУ ын ГХЯ ны үзэж байгаагаар, энд НҮБ ын тусгай төлөөлөгчийн Сирийн хүчирхийллийг зогсооход чиглэгдсэн хүчин чармайлтуудын тухай хэлэлцэн ярилцана. Талууд Сирийн засгийн газрын болон сөрөг хүчнийхний хоорондын үндэсний яриа хэлцэлийг эхлэлийг ярилцана. Орос улс яриа хэлцэлийг нэн даруй эхлүүлэхийн төлөө байна.

Өмнө нь ОХУ ын ГХЯ- ны тэргүүн мэдэгдэлдээ, Сирийн засгийн эрх баригчид сөрөн хүчнийхэнтэй яриа хэлцэл хийх өөрсдийн бэлэн байдлыг дээд зэргээр тодорхой болгох ёстой гэсэн. Олон улсын хамтын нийгэмлэг нь “аль нэгэн талыг цаашид цус асгаруулахыг өдөөн хатгахгуй, урьдчилсан нөхцөлүүдийг тавихгуй” байвал зохилтой юм. Түүнчлэн, “дайтаж байгаа бүх талууд ” нь “сирийн иргэдэд цаашид ямар улсад амьдрахаа өөрсдөө сонгох нөхцөлөөр “хэлэлцээрийн замаа сонгохыг уриалах ёстой гэж Лавров тэмдэглэв.

Сирийн мөргөлдөөн нь 2012 оны 3-р сараас эхэлсэн бөгөөд энэ хугацаанд янз бүрийн тоо баримтаар тус улсад 20-30 мянган хүн амь үрэгджээ. Сири нь гадаад талаас дэмжлэг үзүүлж байгаа зэвсэгт дайчдын мөргөлдөөнтэй тулгараад байгаа юм.